Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2015.05.28 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 212 тогтоолоор “АБЖЯ” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг үндэслэн тус компанийн харилцагчдыг бусад тусгай зөвшөөрөл бүхий компаниудын дунд уралда
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 212 тогтоолоор “АБЖЯ” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг үндэслэн тус компанийн харилцагчдыг бусад тусгай зөвшөөрөл бүхий компаниудын дунд уралдаант шалгаруулалтын явуулж шилжүүлэх ажлын хэсгийг СЗХ-ны даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 148 дугаар тушаалаар байгуулсан байна.
Энэ ажлын хүрээнд “АБЖЯ” ХХК-ийн харилцагчдыг шилжүүлэн авах хүсэлтэй тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компани СЗХ-ны 2008 оны 221 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх тухай журам”-ын 3.2-т заасан бичиг баримтыг бүрдүүлж, битүүмжлэн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор СЗХ-ны Хяналт шалгалтын газарт хүргүүлэх юм.
Ажлын хэсэг нь уралдаант шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 15 хоногийн дотор хянаж, шийдвэрлэхээр болжээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |