Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2015.05.25 |
Нийт хувьцаат компанийн 79.3 хувь буюу 134 ХК 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн дүнтэй байна.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01–ний өдрөөс өмнө зарлан хуралдуулсан байх үүрэгтэй байдаг.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тухайн компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх мэдээлэл, дүгнэлтийг хэлэлцэж баталдаг учир хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийхаа үйл ажиллагааны болон санхүүгийн байдал, үр ашгийн тухай мэдээлэл авах, мөн түүнчлэн компанийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагатай нүүр тулан уулзаж асуулт асууж хариулт авах замаар хувьцаа эзэмшигчийн нийтлэг эрхээ хэрэгжүүлдэг.
Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь санал өгөх эрхээ хэрэгжүүлэх, мэдээлэл авах боломжийг олгодог.
Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дээрх журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасны дагуу нээлттэй хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэний үр дүнд Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаас нь арилжаалагдаж буй нийт 169 ХК-иас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 149 ХК буюу 88.2 хувь нь хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулсан дүнтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн нийт хувьцаат компанийн 79.3 хувь буюу 134 ХК 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн дүнтэй байна.
Хэдийгээр хувьцаат компаниудын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлт жилээс жилд сайжирч байгаа боловч хавсралтад дурдсан нэр бүхий 20 ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулж, холбогдох баримт материалаа ирүүлээгүй байна.
Иймд эдгээр хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй тул Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар дээрх нэр бүхий ХК-иудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос үүгээр мэдээлж байна.
Компанийн тухай хуулийн 59.6-д зааснаар дээрх компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус компаниудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүд анхаарна уу.
Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудын засаглал, мэдээллийн болон санхүүгийн тайлагналын ил тод байдлыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хариуцлагыг хүлээлгэх болно гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Судалгааны дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |