ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХЭРХЭН ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Нийтлэгдсэн : 2015.05.15

КЗҮЗ-өөс өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл солилцохын зэрэгцээ үнэт цаас гаргагчид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хангаж ажиллаж байгааг тодорхойлох судалгааны ажлын явцыг урьдчилсан байдлаар танилцуулсан юм.

 

Компаний засаглалын үндэсний зөвлөл сэтгүүлчидтэй уулзлаа

Монгол улсад компанийн засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд засгийн газраас 2011 онд тогтоол гаргаж, үндэсний хөтөлбөрийг батласан. Энэ дагуу ч КЗҮЗ –өөс өнгөрсөн хугацаанд сургалт судалгааны чиглэлээр компаниудын  гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүдийг чадавхижуулж, өнөөдрийн байдлаар 2000 гаруй хүнийг компанийн засаглалын сургалтад хамруулаад байгаа юм. Тэгвэл цаашид үнэт цаас гаргагчид болоод хувьцаат компаниудын мэдээллийг олон нийтэд ил тод болгох, үүгээрээ дамжуулан тухайн төрийн өмчийн болон ХК-иудын үйл ажиллагаа, засаглалын бүтэц болоод хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалж байгааг хуульд нийцүүлэн сайжруулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо чухал юм. Иймээс ч КЗҮЗ-өөс өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл солилцохын зэрэгцээ үнэт цаас гаргагчид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хангаж ажиллаж байгааг тодорхойлох судалгааны ажлын явцыг урьдчилсан байдлаар танилцуулсан юм.

 

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧИД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН

ЭРХ АШГИЙГ ХЭРХЭН ХАНГАЖ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

 

Компанийн засаглал гэдэг нь тухайн компанийн үйл ажиллагаанд оролцогч бүхий л этгээдүүдийн тэр дундаа үндсэн оролцогчид болох Хувьцаа эзэмшигч – Төлөөлөн удирдах зөвлөл – Гүйцэтгэх удирдлагын хоорондын зөв, зохистой харьцааг ямар түвшинд байгааг тодорхойлох чухал үзүүлэлт юм. Компанийн засаглал сайн байх тусам олон нийтээс богино хугацаанд шаардлагатай хөрөнгөө татах боломжийг Гүйцэтгэх удирдлагын багт олгож, Гүйцэтгэх удирдлагын баг нь тухайн хөрөнгийг төлөвлөсөн зорилтын хүрээнд ашиглан төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэнээр хувьцаа эзэмшигчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг удирдлага, хяналтын арга зүйгээр хангаж ажиллах бөгөөд эцсийн бүлэгт хөрөнгө оруулагчдын ашиг орлого нэмэгдэж, үнэт цаас гаргагчдын төлөвлөсөн зорилт биелэж, хэрэглэгчдэд зориулсан бүтээгдхүүн, үйлчилгээний үнэ, чанар, нэр төрөлд сайнаар нөлөөлөх боломж нөхцөлийг бүрдүүлдэг.

            Хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох явдал юм.

Үнэт цаас гарагч ХК-иуд-ын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд МХБ-ийн сайтад тавигдсанаар өнөөдрийн байдлаар 139 ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийгээд байна.

Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн зүгээс “Хувьцаа эзэмшигчийн эрхийг баталгаажуулах, хувьцаат компанийн засаглалд хөндлөнгийн үнэлгээ хийх”, мөн шинээр батлагдсан Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран компанийн засаглалын үнэлгээний ажлын хэсэг байгуулан үнэлгээний асуулгыг хамтран боловсруулж, энэхүү үнэлгээг бодитой байлгах үүднээс 4-р сард хурлаа хийсэн 30 орчим ХК-ын хувьцаа эзэмшигчдийн хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцож үнэлгээ хийлээ.

Үнэлгээний дүн хараахан эцэслэн гараагүй ч урьчдилсан байдлаар дараахь мэдээлэлийг хүргүүлье.

            Хувьцаат компаниудын дийлэнх нь хөндлөнгийн үнэлгээ хийх судлаачдыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд энэ нь мэдээллийн ил тод байдлыг хангах, мөн судлаачдын зөвлөмж, шүүмжийг хүлээн авах сонирхолтой байгааг илэрхийлж байлаа. Ихэнх компаниуд компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа боловч хэрхэн хэрэгжүүлэх тал дээр арга барил, дадал туршлага дутагдаж байгаа нь ажиглагдлаа.

Гэвч зарим нэг компаниудын хувьд ХЭХ-ыг хаалттай хүрээнд хийх, хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг хуралд орход нь өгч, хурлаас гархад нь хурааж авах, ХЭХ зарласан өдрөө хурлаа хийхгүй байх, хурал зохион байгуулах комисс нь ч хуралдаа ирэхгүй байх зэрэг асуудлууд гарч байна.

            ХЭХ-ын үеэр дараахь нийтлэг дутагдалууд ажиглагдаж байна. Үүнд:

1.    Хувьцаа эзэмшигчдийн хуралд зориулсан материал:

a.    Хувьцаа эзэмшигчдэд урьдчилан хүргүүлэх ажил хангалтгүй байна.

b.    Хурлын материалд хавсаргасан мэдээллүүд хувьцаа эзэмшигчдийг шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл болж чадахгүй байна.

c.    ХК-иуд өөрийн гэсэн вебсайтгүй, вебсайт байсан ч хувьцаа эзэмшигчдэд зориулсан мэдээлэл хүргэх тусгай цэсгүй

d.    Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хувьцаа эзэмшигчдийн санал, асуултыг үл тоомсорлох, таслах

e.    Охин компаниудын талаар мэдээллүүд тусгагдахгүй байх

2.    ТУЗ

a.    ТУЗ-ийн гишүүдийг сонгохдоо кумьлятив арга хэрэглээгүй

b.    ТУЗ-ийн гишүүдийг сонгох биш томилох

c.    ТУЗ-ийн хороод хангалтгүй ажиллаж байна.

d.    Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцохгүй байх

3.    Хувьцаа эзэмшигч

a.    Идэвхгүй

b.    Мэдээлэл дутуу

c.    Эрх, үүргээ мэдэхгүй, ойлгохгүй

d.    Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх, үйл ажиллагаатай нь танилцах биш урамшуулал нэхэх

 

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн