“Оюу толгой” ХХК-иас 350 шахам сая төгрөгийг татварт төлүүлэхээр шийдвэрлэв

Нийтлэгдсэн : 2015.05.14

“Оюу толгой” ХХК татварын байцаагч нарын актын дагуу 345 691 600 төгрөгийг орлогын албан татварт төлөхөөр болж байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарын 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 210988 дугаар актын зарим хэсгийг буюу 2б, 4а заалтын 2007-2008 онд хамаарах 345 691 600 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр “Оюу толгой” ХХК татварын байцаагч нарын актын дагуу 345 691 600 төгрөгийг  орлогын албан татварт төлөхөөр болж байна. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн