Эх сурвалж : www.time.mn Нийтлэгдсэн : 2015.05.14 |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Рио Тинтотой хийж буй хэлэлцээр энэ долоо хоногт эцэслэж магадгүй тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн Рио Тинтогийн төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирэх аваас энэ үеэр талууд тохиролцоонд хүрч магадгүй байн
Манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувь рүү тэмүүлж байсан сайн цагт 10 мянган ам.долларыг давж байсан зэсийн үнэ өнгөрсөн оны эхэнд гэхэд таван мянга руу унаад байв. Эдийн засаг хумигдаж, хөрөнгө оруулалт татарсан, Засгийн газар зэсийн үнийг 6200 ам.доллар байхаар тооцон төсөвт суулгасан үед энэ бол маш муу мэдээ байв. Үүнээс ч муу нь зэсийн үнэ ийм доогуур байхад Рио Тинто Оюутолгой төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх гэж яарахгүйд байв. Ийм нөхцөлд Рио Тинто зэсийн үнэ зах зээлд өсөх хүртэл төслийг царцаах, үүнийхээ бурууг Монголын Засгийн газарт тохож хувьцаа эзэмшигчиддээ тайлбарлах магадлалтай гэж зарим хүмүүс хардаж байсан. Өнгөрснийг нэхэн санавал бодитой хардлага. Тэр үед урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн хэрэглээ нь буурч байгаагаас зэсийн үнэ ойрын ойрын хугацаанд өсөх найдваргүй гэж шинжээчид үзэж байсан юм. Гэтэл муу хүний заяа завагт гэгчээр сүүлийн үед зэсийн үнэнд өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. Рио Тинто дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт төсөөлж байснаас хурдан сэргэх таамагтай байгаа тухайгаа мэдэгджээ. Рио Тинтогийн Зэс болон нүүрсний группийн захирал Жан-Себастьян Жак Financial Times-д уржигдар өгсөн ярилцлагадаа “Зэсийн үнэ унаснаар үйлдвэрлэл буурсан нь зах зээлд тэнцвэрийг бий болголоо. Мөн Чилид буусан үер ч нөлөөлсөн. Хэрвээ өнгөрсөн оны эцэст зэсийн эрэлт хэзээ сэргэхийг надаас асуусан бол гурваас дөрвөн жил шаардлагатай гэж хариулах байлаа. Харин одоо бол 18-24 сар гэж хариулна” хэмээжээ. Нэг тонн зэсийн үнэ хоёр долоо хоногийн өмнө сүүлийн таван сарын дээд үнэ болох 6479 ам.долларт хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүнээс үл ялиг буурч 6437 ам.доллар болоод байна. Энэ нь өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулбал 18 хувь өссөн гэсэн үг. Зэсийн үнэ өсч буй нь ам.долларын ханшийг буулгахад ч нөлөөлсөн нь дамжиггүй. Нөхцөл байдал ингэж сайнаар эргэсэн тул Рио Тинто зэсийн үйлдвэрлэлээ энэ оны туршид эрчимжүүлж, 535 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Тэд оны эхэнд 2015 оны туршид 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байсан юм. Мэдээж хэрэг ирээдүйг яг таг таах боломжгүй болохоор ойрын нэгээс хоёр жилийн дотор зэсийн эрэлт эргээд сэргэнэ гэсэн энэ мэдээ бол зөвхөн таамаг. Гэхдээ Рио Тинто үүнд итгэж байна гэдэг нь бидэнд сайн мэдээ. Өөрөөр хэлбэл хэрвээ тэд зэсийн үнийг өснө гэж тооцож байгаа бол Оюутолгойн төслийг хурдан хугацаанд дараагийн шатанд нь шилжүүлэхийг хүсэх нь дамжиггүй. Ноён Жак ч зэсийн үнэ өсч, зах зээлийн динамик өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд хөрөнгө оруулагч нартай уулзалт хийж, хүлээгдэж буй зэсийн төслүүдийнхээ санхүүжилтийн түгжээг мултлах тухай Financial Times-д мэдэгджээ. Мэдээж хэрэг эдгээр хүлээгдэж буй төслүүдээс голлох ач холбогдол өгч буй нь Оюутолгой. Харин Оюутолгой төслийн дараагийн шатанд шилжих хугацааны талаар тэрээр тодорхой хариу хэлж чадахгүй учир нь Монголын Засгийн газартай хийх хэлэлцээр нь бизнесийн гэхээсээ илүү улс төрийн шинжтэй байгаа хэмээжээ. Тэгэхээр энэ долоо хоногт багтаж Рио Тинто болон манай Засгийн газар тохиролцоонд хүрэх тухай таамаг нэлээд бодитой бололтой. Харин хариуцаж буй өөр нэг салбар болох нүүрсний зах зээлийн хувьд Жан-Себастьян Жак гутранги төсөөлөлтэй байна. Тэрээр нүүрсний үнэ ойрын дөрвөн жилийн дотор сэргэхгүй гэж үзэж байгаа аж. Тэгэхээр Рио Тинтогийн Зэс ба нүүрсний групп ойрын жилүүдэд Зэсийн зах зээл дээр илүү төвлөрч ажиллах төлөвтэй. Рио Тинто үнэ нь унаснаар ашиггүй болж буй нүүрсний салбараа найман долоо хоногийн өмнө татан буулгаж, зэсийн групптэйгээ нэгтгэсэн билээ. Жан-Себастьян Жак нүүрсний салбарынхаа тухай “Яг өнөөдөр нүүрс Рио Тинтогийн нэг салбар мөн үү? гэвэл тийм. Гэхдээ сайн санал ирсэн тохиолдолд энэ салбар дахь хувьцаагаа худалдахад хэзээд бэлэн” хэмээжээ. Зах зээлийн энэ өөрчлөлт Рио Тинтогийн хувьд ч бидний хувьд ч алдаж болохгүй алтан боломж юм. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтөө эргээд эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг ахиад татахын тулд Оюутолгой төслийн дараагийн шатыг аль болох хурдан эхлүүлэхийг хүсэж байгаа. Харин Рио Тинтогийн хувьд түүхий эдийн унаж, зарим салбарууд нь ашиггүй болж буй энэ үед зэсийн үнэ өсөж буй энэ мөчлөгийг алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. 2011 оны эхэнд оргилдоо хүрч байснаасаа хойш тасралтгүй унасаар өнгөрсөн нэгдүгээр сард доод үнэндээ хүрсэн Оюутолгойн хувьцаа дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй өсөж байна. Үүнд зэсийн үнийн өсөлт, Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар удахгүй ойлголцолд хүрэх тухай талуудын мэдэгдэл нөлөөлж байгаа нь лавтай. Хэрвээ талууд ойлголцолд хүрэх аваас Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт болох 6 тэрбум ам.доллар манай эдийн засаг руу орж ирнэ. Үүгээр зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл ч нэмэгдэх боломжтой.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |