Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2015.05.07 |
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт үйлчилгээний хөлс шимтгэлээ буруулсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлыг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх зорилгоор өнөөдөр өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж дараах мэдээллийг өглөө.
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт үйлчилгээний хөлс шимтгэлээ буруулсан талаар өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлыг олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх зорилгоор өнөөдөр өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж дараах мэдээллийг өглөө.
Монгол улсын эдийн засгийн өсөлт саарсан, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд буурсан, бодит секторын бизнесийн үйл ажиллагаа агшсан өнөөгийн нөхцөл байдалд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай хуулийн этгээдүүд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих, санхүүгийн нэмэлт дарамт учруулахгүй байх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн авч байгаа зохицуулалтын үйлчилгээний хөлс, шимтгэлийн хувь хэмжээ болон Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ ХХК-ны зүгээс харилцагчдаасаа авч байгаа шимтгэл хураамжийг бууруулах бодлого барин ажиллаж байна. Энэ бодлогын арга хэмжээний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 4-р сарын 1-ний өдрийн 158 дугаар тогтоолоор “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож, тэдгээрийг төвлөрүүлэх журам”-ыг баталсан бөгөөд мөн 159 дугаар тогтоолоор “Зарим зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөхийг түр зогсоох” тухай шийдвэр гаргасан. Түүнчлэн 2015 оны 5-р сарын 6-ны өдрийн Хорооны хуралдаанаар даатгалын байгууллагуудаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хэмжээнд өөрчлөлт оруулсан.
1.Даатгагчаас жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шатлалгүйгээр өмнөх жилийн тайланд тусгагдсан даатгалын цэвэр хураамжийн орлогын дүнгээс 0.65 хувиар бодож төвлөрүүлдэг байсан бол 0.5 хувь болгож бууруулсан. Мөн зохицуулалтын үйлчилгээний хөлсний доод хэмжээг 3.0 сая төгрөг, дээд хэмжээг 75.0 сая төгрөг байхаар тогтоосон.
2.Урт хугацааны болон давхар даатгалын үйл ажиллагаанаас жил бүр төвлөрүүлэх хөлсийг 5.0 сая төгрөг байсныг 3.0 сая төгрөг болгож бууруулсан.
3.Даатгалын хохирол үнэлгээчээс жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хохирол үнэлгээний орлогын 0.55 хувиар боддог байсан бол 0.45 хувь болгож бууруулсан.
Ийнхүү даатгалын байгууллагуудаас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулснаар даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжихээс гадна мэргэжлийн оролцогч орон нутагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжих, даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг бууруулах боломж бүрдэх юм. Тухайлбал: Даатгалын байгууллагын зохицуулалтын хөлсөнд төлдөг хэмжээ 30 орчим хувиар буюу 200.0 гаруй сая төгрөгөөр буурч энэ хэмжээгээр даатгалын байгууллагын ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
II. Үнэт цаасны зах зээлд оролцогчдыг дэмжиж зохицуулалтын үйлчилгээний хөлсийг дараах байдлаар өөрчилсөн:
1.Хөрөнгийн биржээс хувьцааны арилжааны шимтгэлийг 0.4 хувиар тооцож авдаг байсныг 0.15 хувь болгон өөрчилсөн.
2.Брокер, дилерийн компанийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс 0.04 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
3.Брокер, дилерийн компанийн хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцлээс олсон шимтгэлийн орлогоос 10 хувиар бодож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
4.Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэхэд жил бүр авдаг байсан 2.0 сая төгрөгийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
5.Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогоос 10.0 хувийг тооцож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
6.Үнэт цаасны арилжаа эрхлэхэд үнэт цаасны биржийн арилжааны хэлцлийн үнийн дүнгээс зохицуулалттай этгээдүүдийн авсан шимтгэлийн орлогын 10.0 хувийг тооцож авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг мөн 2016 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсөн.
Ингэснээр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч нар зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 2 жилийн хугацаад бүрэн чөлөөлөгдөж 358.0 сая төгрөгөөр үйл ажиллагааны зардлаа хэмнэх боломжтой болж байна.
III. Бичил санхүүгийн зах зээлд оролцогчдыг дэмжиж зохицуулалтын үйлчилгээний хөлсийг дараах байдлаар өөрчилсөн:
1.Банк бус санхүүгийн байгууллага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудыг холбооны гишүүн бол Санхүүгийн зохицуулах хорооны авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
2.Хадгаламж зээлийн хоршооны нийт актив буюу хөрөнгийн дүн нь 300.0 сая төгрөгөөс доош бөгөөд Монголын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны гишүүн бол жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс чөлөөлөгдөнө. Харин 300.0 сая төгрөгөөс дээш актив хөрөнгөтэй бөгөөд холбооны гишүүн бол жил бүр төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
Үүнээс гадна санхүүгийн зах зээлийн мэргэжлийн бусад холбоодын үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, улмаар тэдгээрийн зах зээлд гүйцэтгэх үүргийг бэхжүүлж, чадавхижуулан өөрийгөө зохицуулах байгууллага бий болгох хөшүүргийг бүрдүүлэх зорилгоор Хорооны зохицуулалт бүхий этгээд мэргэжлийн холбооны гишүүн болбол, тухайлбал: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын зуучлагдын холбоо, Монголын даатгалын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн болбол зохицуулалтын үйлчилгээнийн хөлс шимтгэлээс 10 хувийн хөнгөлөлт эдлэхээр болсон.
IV. Зохицуулалтын үйлчилгээний бусад төрлийн хөлсийг дараах байдлаар бууруулсан:
1.Зохицуулалттай этгээдийн оноосон нэрийг өөрчлөхөд 2.0 сая төгрөг авдаг байсныг 500.0 мянган төгрөг болгож бууруулсан.
2.Зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхэд 500.0 мянган төгрөг авдаг байсныг 100.0 мянган төгрөг болгож бууруулсан гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |