Мөчлөг сөрөх бодлого

Эх сурвалж : www.time.mn

Нийтлэгдсэн : 2015.05.13

Монголбанкны хэрэгжүүлж буй бодлогыг харахад мөчлөг сөрөх биш, харин ч дагаж байгаа юм. ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байсан 2011, 2012, 2013 онуудад мөнгөний нийлүүлэлтээ хэт нэмчихээд, одоо болохоор эсрэгээрээ, хумьж байна.

-Мөнгөний хомсдолоос болж эдийн засаг уналтад орж мэдэх нь-

Мөчлөг дагах биш, сөрөх мөнгөний бодлого шаардлагатайг Төвбанкныхан байнга ярьдаг. Энгийнээр бол, эдийн засгийн өсөлт өндөр байх үед мөнгөний нийлүүлэлтийг хумьж, хэт халалтаас сэргийлнэ. Харин ДНБ-ий өсөлт саарч, хямрал ойртоод ирэхээр мөнгөний нийлүүлэлтийг нэмж, эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн үг. Тэгвэл Монголбанкны хэрэгжүүлж буй бодлогыг харахад мөчлөг сөрөх биш, харин ч дагаж байгаа юм. ДНБ хоёр оронтой тоогоор өсөж байсан 2011, 2012, 2013 онуудад мөнгөний нийлүүлэлтээ хэт нэмчихээд, одоо болохоор эсрэгээрээ, хумьж байна. Дэлхий даяараа эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогоо зөөллөж байхад Монголбанк ганцаараа шахам урсгал сөрж явна. Тэдэнд тайлбар бий л дээ.  Тухайлбал, Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралд орсон, гадаад валютын ханш өссөн, инфляцын эрсдэл ихэссэн, зээлийн хэмжээ хэт хурдтай нэмэгдсэн зэрэг шалтгаан хэлж, бодлогын хүүгээ хоёр ч удаа дээшлүүлсэн байгаа. Гэвч өнөөдөр энэ бүхэн асуудал биш болчихоод байна. 2013 онд дээд цэгтээ буюу 1.9 тэрбум ам.долларт хүрсэн төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн жил бараг дөрөв дахин буурсан. Үүнийг дагаад гадаад валютын ханш ч харьцангуй тогтворжоод байна. Одоо бидний хувьд хамгийн том эрсдэл эдийн засгийн хямрал юм. 2011 онд 17.3 хувиар өсөж, гайхуулж байсан ДНБ-ий өсөлт маань өнгөрсөн онд 7.8 хувь болтлоо саарсныг санацгаая. Тэгвэл энэ жил 3.0-4.5 хувиар л өсөх таамаглалыг олон улсын байгууллагууд гаргаад буй. ДНБ уналтад орж, хямралд хүрэхийг ч байг гэхийн арга алга. Учир нь, эдийн засгийг дэмжих мөнгө байхгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээ байсан. Ашигт малтмалын үнэ хямд байгаатай холбоотойгоор төсвийн орлого тасарч, Засгийн газрын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом унасан.  Ийм байхад Монголбанк мөнгөний бодлогоо чангалж, зах зээл мөнгөний хомсдолд ороод байна. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд М2 мөнгөний нийлүүлэлт сарын өмнөхөөс 3.2, жилийн өмнөхөөс 0.5 хувиар буурчээ. ДНБ 1.3 хувиар унасан 2009 онд л мөнгөний нийлүүлэлт хумигдаж байсан бөгөөд түүнээс хойш бараг байнга л хоёр оронтой тоогоор өсөж ирснийг анхааруулъя.  Монголбанк бодлогын хүүгээ хоёр ч удаа нэмж, 13 хувьд хүргэсний үр дүнд арилжааны банкуудын зээлийн хүү ч өсөж, 19-20 хувьд хүрлээ. Зээлийн өсөлтийн хурдац өнгөрсөн гуравдугаар сард 7.8 хувь болтлоо саарсан нь банкууд шинээр зээл гаргахдаа дурамжхан болсныг харуулна. Өнгөрсөн оны мөн үед 54.1 хувьд хүрч байсан уг үзүүлэлт Монголбанкны хатуу бодлогоос болж сүүлийн 12 сар дараалан буурч байгаа юм. Энгийнээр, бизнес эрхлэгчид зээл авахад тун бэрх болжээ. Авлаа гэхэд асар өндөр хүү төлөхөд хүрч, өрийн дарамтад унахаар байна. Ийм байхад эдийн засаг агших нь агшин зуурын л асуудал. Үүнээс сэргийлэхийн тулд Төвбанк мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засагт дутагтаад байгаа мөнгийг нийлүүлэх шаардлага тулж ирэв. ДНБ-ий өсөлт саарч байгаа учраас хоёр оронтой тооноос буудаггүй байсан инфляц ч бага гарч эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд инфляц улсын хэмжээнд 9.3, Улаанбаатарт 8.8 хувьтай байв. Бодлогын хүүг буурууллаа гэхэд инфляц өсөх эрсдэл байхгүй гэхэд болохоор байна.  Гадаад валютын ханш чанга, инфляц өндөр гэх шалтгаанаар мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх цаг энэ биш. Учир нь, хөгжиж буй бүхийл улс орон бидэнтэй ижил зовлонтой байгаа. Ашигт малтмалын үнэ унаж, ам.долларын ханш чангарсан нь улс орон бүрт л нөлөөлж байгаа шүү дээ. Орос, Казахстан гээд бидний ойр байгаа орнуудаас эхлээд Чили, Перу, Австрали, Индонез зэрэг бидэнтэй ижил зэс, нүүрсний экспортоос хамааралтай улсын ч экспортын орлого буурч, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш суларсан. Тэглээ гээд ДНБ-ий өсөлт нь Монгол шиг шалдаа бууж байгаа юм алга. Эдгээр улс ашигт малтмалын үнэ өндөр байх үед хуримтлал бүрдүүлж амжсан учраас одоо эдийн засгаа эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж чадаж байна. Мөн эдгээр улсын Төвбанк мөнгөний бодлогоо зөөллөж, зах зээлдээ илүү их мөнгө нийлүүлэх болсон. Ингэснээр ДНБ-ий өсөлтөө хадгалж үлдэхээр байгаа юм. Үүнийг л мөчлөг сөрөх бодлого гэдэг билээ.  Д.Мөнхчимэг

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн