ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНД САНАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ
Эх сурвалж : http://www.mse.mn/
Нийтлэгдсэн : 2015.04.30 |
|
Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд ТӨХ-ны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонготой 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр уулзах үеэрээ танилцууллаа.
Уг танилцуулгад Төрийн өмчит компани нь Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Засгийн газрын үнэт цаас нь төсөвт тэргүүн ээлжинд эргэн төлөгддөг тул хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болохыг онцлоод Төрийн өмчит компаниудыг энэхүү боломжийг ашиглахыг санал болголоо. Төрийн өмчийн хорооны зүгээс уг саналыг судлах талаар мэдэгдлээ.
Дашрамд дурдахад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь бусад Төрийн өмчит компаниудыг уриалах үүднээс өөрийн банкин дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөнөөс 400 гаруй сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй сая төгрөгийн хүүгийн орлого олоод байна.
Зарим Төрийн өмчит компаниудын харилцах дансны үлдэгдлийн хүснэгтийг
энд дарж харна уу.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ