“ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ” ХК, “ДИЖИТАЛ КАТАЛИСТ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Эх сурвалж : http://www.mse.mn/

Нийтлэгдсэн : 2015.04.30

“Евразиа капитал холдинг” ХК ХЭХ-аар хувьцааны төвлөрлийг сааруулах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэг бүр нь 100 /Нэг зуу/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000,000 ширхэг хувьцааг нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурьдахад тус компани нь Брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалт, зөвлөхийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд СЗХ-ны 2013 оны 4–р сарын 10-ны өдрийн 156 тоот тогтоолоор “Ар хуст шунхлай” ХК-нд “Евразиа капитал монголиа” ХХК нэгдэж, оноосон нэрээ “Евразиа капитал холдинг” ХК болгон өөрчилсөн юм.
Хурлаас гарсан шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
“Дижитал каталист” ХК ХЭХ-аар хувьцааны төвлөрлийг сааруулах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэг бүр нь 100 /Нэг зуу/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000,000 ширхэг хувьцааг нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна.
Мөн компани үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, гадны хөрөнгө оруулагчид болон дэлхийд алдартай мэдээлэл технологийн салбар, брэнд бүтээгдэхүүнийг монголд нэвтрүүлэх, үр ашигтай ажиллах, компанийн нэр хүнд, эдийн засгийн чадавхыг сайжруулах зорилгоор Кейманы аралд бүртгэлтэй “Люкс занаду лимитэд” компанийг /LuXanadu Limited /өөртөө нэгтгэн худалдан авах  шийдвэрийг гаргалаа.
Тус компани нь анх 1996 онд Дархан уул аймгийн Дархан суманд “Бааз” ХК нэртэйгээр тээвэр зуучийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан. 2009 онд компанийн нэр нь “Монголиа Инфрастрачка” болон өөрчлөгдсөн бөгөөд шинэ стратеги зорилгын дагуу оноосон нэрээ дахин өөрчилж “Дижитал Каталист” ХК болсон юм.
Хурлаас гарсан шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн