Монгол улсын Геологи, уул уурхайн яамны сайд асан Ч. Хурц: Оюутолгойн гэрээ Таван толгойн гэрээнээс ч муу байна.

Нийтлэгдсэн : 2015.04.27

TV9 телевизийн Тодруулгын зочиноор ГУУҮйлдвэрийн Яамны орлогч сайд, Сайд асан Хурц гуай оролцсон мэдээг хүргэе.

Таньд энэ оройн мэнд хүргье.

Ойрын өдрүүдэд  таван толгойн  хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн асуудал бас нилээд яригдаж  байна. Үүнтэй холбоотойгоор намуудын пракц болон УИХуралд суудалгүй намууд өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.  Таны хувьд энэ болоод байгаа үйл явдалыг хэрхэн ажиглаж дүгнэж байна  вэ?

Энэ нь ийм л учиртайлдаа. Монголд нэг дөрвөн орд байна . Бараг  одоо Оюу толгой шинээр  нэмэгдээд таван орд болж байна. Энэ дөрвөн орд бол Хөвсгөлийнхөө суурийг, Эрдэнэтийн ойгоо, Цагаан суварга, Таван толгой  энэ дөрвөн орд бол дэлхийн гайхамшигт орд. Энэ төрд дэндүү чадал муутай улсууд инженерийн сэтгэлгээгүй улсууд ажиллаж байгаагийн гайгаар  улс  эх орон минь өдөө гарахаа байлаа. Улс төр гэдэг болвол нийгмийн шударга ёсны ёс суртахууны  сургаалийг зөв авч явах ийм чиглэлтэй болохоос биш улс төр гэдэг болвол төрийн одоо бүх үйл ажиллагааг хөтлөнө гэсэн үг биш юмсан. Бидэнд бодит жишээ өнөөдөр байсаар байтал ийм  гэрээ одоо Оюу толгойн гэрээ, Таван толгойн гэрээ гээд Таван толгойн гэрээг хийсэн Энхсайхан болвол Оюу толгойн гэрээг аврах гэж хийсэн болохоос биш үнэхээр эдийн засагч, гэрээ мэддэг, гэрээ эрхзүйн баримт бичиг мэддэг тийм боловсрол энэ хүнд даанч байсангүй юу даа, эсвэл энийг хийсэн улсууд яасан даанч улсуудав дээ гэсэн сэтгэгдэл төрж байна.

2008 онд хийгдсэн Чаковын гэрээг өнөөдрийн энэ гэрээнээс хамаагүй муу харин ч энэ сайжруулсан хувилбар нь гэж ...

Ам нь тэгдэг юмаа. Ард түмнээ хуурахын тулд юу ч гэж хэлж болно. Энэ чинь энэ гэрээг уншаад үзэхэд Оюу толгойн гэрээг анх орж ирэхдээ Монгол улсын хууль гэж орж ирсэн. Тэгвэл энэ гэрээ мөн хуулийн үгээр эхэлж байна. Яагаад гэвэл энэ гэрээний зорилго гэсэн эхний гарчиг нь гарч ирээд энэхүү гэрээний зорилго нь харилцааг зохицуулахад оршино гэж байна. Гэрээ гэдэг чинь зөвхөн нэрээ хүртэл зөв бичих хэрэгтэй. Энэ гэрээнийхээ нэрийг. Одоо өнөөдөр ингэж байна. Таван толгойн ордыг хөгжүүлэх, ордыг хөгжүүлдэггүй юмаа. Орд чинь байгаль дээр тогтчихсон учраас чи хүссэн ч хүсээгүй ч хөгжихгүй ээ. Ордыг ашиглан олборлох ба баяжуулах үйлдвэр барихад оруулах хөрөнгө оруулалт гэж ингэж энэ гэрээ хийгдэх ёстой байсан.

Энэхүү гэрээг тэгвэл одоо сайжруулж иргэддээ найштайгаар эргүүлэхийн тулд яах ёстой вэ?

Энэ гэрээг шинээр хийх ёстой. Гэрээ хийхийн тулд техник эдийн засаг үйлчилгээ байгуул, бүтээ

Дахиад эхнээс нь ?

Эхнээс нь. Тэр гадныхны хийсэн нөөцийн тооцоо нь Жоркоор бодсон юмуу гэдгийн, Жоркоор бодсон нөөцийн тооцоо нь байж байгаа. 7,8 ч гэж байна уу? Миллъярд тооны нөөцтэй гээд. Хуучин Оросын аргачлалаар бодсон нь 6,4 тэрбумын нөөцтэй гээд байж байгаа. Энэ гэрээг байгууллахаар төлөвлөсөн даалгавар нь Оюу толгойн гэрээнээс муу хийгээд өгөөрэй гэж Монголын ард түмэнд Оюу толгойн гэрээнээс муу хийгээд өгөөч ээ гэсэн сэтгэлээр хийгдсэн болов уу.  Яагаад гэвэл Оюу толгойн гэрээг өнөөдөр муу хийнээ гэж бид Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны шударга ёсыг үндсэн дээр яриад шүүмжлээд байгаа энэ тохиолдолд тэрнээс муу гэрээ хийчихвэл Оюу толгойн гэрээ сайн байна шдээ, яасан тэнэгүүд вэ? Монголууд гэж  ард түмнээ загнах бэлтгэлээ хийхийн тулд энэ гэрээг түүнээс дор гэрээ хийсэн гэж би үзэж байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд бас ерөнхийлөгч хүртэл байр сууриа илэрхийлээд авсан байгааштээ. Засгийн газарт болон  УИХуралд чиглэл өгсөн. Тэгэхээр та энэ тал дээр ямар байр сууриа илэрхийлэх вэ?

Засгийн газарт итгэл өглөө гэж бид ойлгосон. Харамсалтай нь Засгийн газар төлөөлийнхөө байгууллагыг тоосонгүй ээ. Монголын ард түмний эрх ашгийг үндсээр нь сүйрүүлж Монголыг ямар ч ажилгүй амьдралгүй байх тийм нөхцөлөөр энэ гэрээг Монголчуудад зориулж хийжээ. Тийм  учраас Энэ гэрээгээ агуулсан команд буюу бүрэлдэхүүн энэ гэрээнд дахиж суух эрхгүйгээр УИХ шийдвэрээ гарга.

Тэгвэл одоо энэхүү гэрээг УИХуралд өргөн барьцан байгаа  УИХ хэлэлцэх шаардлага байгаа юмуу? Нэгэнт л ийм муу гэрээ болчихсон юм бол..

Энэ чинь ичмээр юмдаа.  Энэ гэрээг хийсэн Монголын ард түмэн үзээгүй, ийм нүгэлтэй гэрээ хийгээд сууж байсан Засгийн газрын тэргүүнийг одоо бараг гэмт хэрэг хийсэн байна шдээ. Тэгтэл тэр гэрээг олж үзсэн хүн байхгүй.

Үзэгчидээ Өнөөдрийн тодруулгын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочиноор ГУУҮйлдвэрийн Яамны орлогч сайд, Сайд асан Хурц гуай оролцлоо.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн