Тавантолгойг ирэх долоо хоногоос УИХ хэлэлцэнэ

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2015.04.23

Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлсэн юм.

Төслийн талаар тэрээр

-“Өнгөрсөн хугацаанд үл ойлголцох байдал гарсан байж магадгүй. Хуулиараа хуулийн төслийг өргөн барихаас урьтаж, УИХ-ын Тамгын газар хянадаг, 72 цагийн дотор.  Энэ процедураар явахад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга “Зургаан төрлийн асуудал байна, таван төрлийн материал нэмж өгч, нэг төрлийн асуудлыг ойлгомжтой болгож өгөх" хүсэлтийг Засгийн газарт гаргасан. Энэ дагуу Засгийн газар ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын 50, 151 дүгээр тогтоол гаргасан. Улмаар хуулийн төсөл иж бүрдэл хангасан учраас өнөөдөр УИХ-ын дарга өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг иж бүрдэл болгохын тулд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Дээрээс нь Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох Ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтын ажиллагааны гэрээ, Хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, Газартай холбоотой тооцооллын томъёолол, Ухаа худаг Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн концессийн гэрээ, Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой гарах төсөв санхүүгийн зардлын тооцоо, Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолыг нэмж өргөн мэдүүллээ. Ирэх долоо хоногоос УИХ-ын холбогдох байнгын хороогоор Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэж эхэлнэ” гэх мэдээллийг өглөө.

Г.ДАРЬ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн