Нийтлэгдсэн : 2015.04.21 |
Хувьцаат компани үйл ажиллагаандаа засаглалын зарчмыг хэвшүүлэн өөрийн засаглалын түвшинг үнэлэн түүний хэрэгжилтэд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн зүгээс хяналт,
зохицуулалтыг хийх нь тухайн хувьцаат компанийн засаглалыг сайжруулан, улмаар хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх нэг үндсэн нөхцөл юм.
Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 162 дугаар тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн засаглалын үнэлгээний аргачлалыг боловсруулж, үнэлгээг тогтоох Ажлын хэсгийн боловсруулсан “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн засаглалын кодексийн дагуу өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээний асуулга” аргачлалыг хувьцаат компаниудад мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүргийг Хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/5596 тоотоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-д өгсөн билээ.
Дээрх үнэлгээний ажлыг эрчимжүүлэх зорилгоор хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагаанд үнэлгээ хийх асуудлын хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, үнэт цаасны компаниудын төлөөлөл оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, “Хувьцаа эзэмшигчдийн хуралд үнэлгээ хийх асуулга, шалгах хуудас” бөглөх болон холбогдох чиглэлээр санал солилцлоо.
Энэхүү уулзалтаар үнэт цаасны компаниудын төлөөлөл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, хуралд оролцохдоо баталсан загвараар үнэлгээний болон шалгах хуудсыг бөглөх, үр дүнг Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс нэгтгэж, хувьцаат компаниудтай зөвшилцсөний үндсэн дээр олон нийтэд тогтоосон хугацаанд мэдээлж, ажиллахаар тогтов.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |