Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2015.04.21 |
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гэрээ хэлэлцээр хийгдэх асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. УИХ 72 цаг буюу гурав хоногийн дотор гэрээ хэлэлцээрийн бичиг баримтын бүрдүүлэлт ямар түвшинд байгааг нягтлаж үзэх юм. Энэ хугацаанд ганц, хоёр зүйл дутуу байсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн” гэлээ. Энэ хүрээнд Засгийн газар хоёр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тухай тогтоол гаргасан байна. 2012 оны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигч зарим иргэдийг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт хувьцаагаа худалдах бололцоо олгох шийдвэр гаргаж 1 сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан байна. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс эдгээр иргэдийн нэрийг хассан ч Засгийн газар хувьцааны төлбөрийг одоо болтол төлөөгүй байгаа аж.
Тиймээс иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэсэн хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргаж эхэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-д Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсний дагуу Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгчээ.
Энэ ажлын хэрэгжилтийг хоёрдугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосон байна. Үүгээр Тавантолгойн гэрээн дээр дутуу байсан “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудал шийдэгдсэн байна.
Ноолуур бэлтгэхэд 100 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 19.2 сая ямаанаас 7000 тонн ноолуур бэлтгэжээ. Манай улсад ажиллаж буй 130 гаруй ноолуурын үйлдвэр өөрсдийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр жилд ноолуурын 30 орчим хувийг бэлтгэдэг аж. Манай орны улирлын онцлогоос шалтгаалаад 3-6 сарын хооронд ноолуурыг бэлтгэхэд 450-500 тэрбум төгрөг шаардагддаг гэнэ. Гэтэл энэ хэмжээний мөнгө аж ахуйн нэгжүүдэд байдаггүй. Аж ахуйн нэгжүүд долоон тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадагш экспортолдог бөгөөд нийт ноолууран бүтээгдэхүүний 85 хувь нь зөвхөн самнасан буюу угаасан ноолуур аж. Тиймээс ноолуурыг дотооддоо боловсруулах, дотоодын үйлдвэрээ бүтээгдэхүүнээр хангахад Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлж эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийг гаргаж, үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийг дэмжих зээл олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр одоогийн үйлдвэрлэгчдийн бэлтгэж байгаа 3000 тн ноолууран дээр 170 гаруй тонн ноолуурыг нэмж бэлтгэх боломжтой болох юм байна.
Түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ой хээрийн түймэрт өртсөн 44 өрхөд иж бүрэн гэр олгохоор шийдвэрлэжээ. Мөн гал түймрийн бүсэд ихээр шаардагдаж байгаа есөн автомашиныг орон нутагт шилжүүлэх, түүнчлэн түймэрт өртсөн бэлчээрийн даацгүй болсон малчин өрхүүдэд 730 тонн өвсийг Сүхбаатар, Төв, Булган, сумын нөөцийн сангаас нийлүүлэхийг зөвшөөрсөн байна. Эдгээр гаргасан өвс, гэр, машин техникийн нөхөн бүрдүүлэлтийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан хийхийг Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгажээ. Үүнд шаардагдах 460 сая төгрөгийн Улсын нөөцөөс гаргахыг Сангийн сайдад мөн үүрэг болгосон байна. . Дээр нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх болон түймрийн зурвас татах зориулалт бүхий байлдааны зургаан ширхэг техникийг ОБЕГ-т шилжүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ улс орон даяар ойн түймрээс сэргийлэх ажлыг нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгж өндөр хэмжээнд зохион байгуулахыг тус тус даалгажээ.
С.ОТГОН
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |