ТАВАН ТОЛГОЙ: УИХ-ын Тамгын газар төслийг нягталж байна

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2015.04.20

Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг хэзээ УИХ-д өргөн барих вэ? гэсэн хүлээлт Монголын нийгэмд бараг тэр чигт нь байна.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээгээр Засгийн газар өнгөрсөн баасан гаригт өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газарт өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Тавантолгойг гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр Тамгын газраас зөвшөөрөл хүсч, баримт бичгүүдээ явуулжээ.  УИХ-ын Тамгын газар уг баримт бичгийн бүрдлийг 72 цагийн хугацаанд шалгаж, нягтлах юм байна.  Үүний дараа УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барих гэнэ.

Зарим эх сурвалж УИХ-ын Тамгын газраас зарим нэг шаардлагатай материалыг гаргаж өгөхийг Тавантолгойн ажлын хэсгээс хүссэн гэх мэдээллийг өгч байна.

Энэ талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр “Хэрэв УИХ-аар хэлэлцсэн тохиолдолд Токио, Шанхай, Хонконгт бүртгэлтэй компаниуд байгааг бодох хэрэгтэй.  Эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарын үсэг зурагдаагүй аливаа гэрээг ил болгох нь зохимжгүй байдаг. Хөрөнгийн биржүүдийн шаардлага юм даа. Энэ асуудалд УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнууд, улстөрчид  анхаарал болгоомжтой хандах байх гэдэгт найдаж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Тавантолгойн гэрээний төслийг энэ долоо хоногтоо багтаан УИХ-д өргөн барих, УИХ-ын дарга цаг товлох байх гэсэн хүлээлт эдийн засгийн хүрээнийхний дунд байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн