Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2015.04.20 |
Бичил санхүүгийн салбарт: Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 10 дугаар хуралдаан болж,зохицуулалтын хүрээний холбогдох зарим тусгай зөвшөөрлүүд нэмж олгогдлоо.
Энэ удаагийн хурлаар банк бус санхүүгийн 5 байгууллагад “Банк бус санхүүгийн байгууллага байгуулж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл, мөн 4 хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл олголоо. Ингэснээр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эрхэлж байгаа 403 банк бус санхүүгийн байгууллага, 226 хадгаламж зээлийн хоршоо зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна. Тусгай зөвшөөрөл авсан хоршоодын 3 нь төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрлийг давхар авснаар "Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр"-т хамрагдах боломжтой боллоо.
Даатгалын салбарт:
"Хөрөнгө Эстимэйт" ХХК болон “Хас үнэлгээ” ХХК нь Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүсч холбогдох баримт бичгүүдийг Хороонд ирүүлсэн байна. Энэхүү хүсэлт болон холбогдох материалыг хянаж, нөхцөл шаардлагыг бүрэн хангасан учир даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо.
Ингэснээр Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагын тоо 23 боллоо.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |