Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2015.04.09 |
“МАТЕРИАЛИМПЭКС” хувьцаат компанийн үйл ажиллагааны талаарх товч танилцуулга
Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр барилгын байгууллагуудын материалын хангалтыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлж байх үүрэг бүхий байгууллагыг анх 1957 онд байгуулсан нь одоогийн Материалимпэкс Хувьцаат Компани юм. Материалимпэкс ХК нь 1957 онд үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөө гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуй гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ.
“МАТЕРИАЛИМПЭКС” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ
Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015.04.08-ны өдрийн 10:30 цагт компанийн өөрийн байранд хуралдлаа. Хурал 63,5 хувийн ирцтэйгээр хүчинтэй боллоо. Хурлаар дараах асуудалыг хэлэлцсэн нь хуралд оролцогч хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Тус хувьцаат компани нь ТУЗ-ийн 9н гишүүнтэйгээс хуралд ТУЗ-ийн 8н гишүүн оролцсон болно. Урьд оны хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хувьцаа эзэмшигч нарийн хэлсэн санал шүүмжлэл гаргаж байсныг ажил хэрэг болгох талаар анхаарч ажилласан байна.
Байгууллагын ажлын үр дүн нь ашигт ажиллагаагаар хэмжигддэг боловч санхүүгийн голлох үзүүлэлт хоорондын харьцаа зөв зохистой байх нь маш чухал. Энэ нь байгууллагад учирч болох аливаа эрсдэл хямралын даван гарахад голлох нөлөөтэй гэж үзэж байна. Компанийн санхүү эдийн засгийн хэлтэс анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн ажлын олон улсын нэгдсэн бүртгэлийн стандарт, Монгол улсын хууль, компаниас гарч байгаа тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулж сар, улирал бүр тайлан гаргаж Сангийн яам, Нийслэлийн татварын алба болон холбогдох дээд байгууллагуудаар шалгуулан хугацаанд нь тушааж ирсэн байна.
· Компанийн 2015 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцэн баталж мөн компанийн хөндлөнгийн Аудитын байгууллагыг томилох болон түүнтэй гэрээ байгуулах этгээдийг томилох тухай шийдвэр гарсан.
· Компанийн 2014 оны санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнг илэрхийлж “Материалимпэкс” хувьцаат компанийн хөрөнгө оруулагчидад ашиг хуваарилах ногдол ашгийн бодлогийн дагуу хувь нийлүүлэгчидийн ээлжит хуралд ногдол ашиг тараах шийдвэр гарсан.
· Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар асуудал хэлэлцэж Санхүүгийн зохицуулах хорооны журам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан үлгэрчилсэн загвар, холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалтыг баримтлан шинэчилсэн найруулгыг баталлаа.
Эдгээр асуудалын хүрээнд “Материалимпэкс” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |