Эх сурвалж : http://www.frc.mn/ Нийтлэгдсэн : 2015.04.08 |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж,
152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулсан байна.
Энэхүү сангаас олгох хөнгөлттэй зээлийн шаардлага нь Хорооны Хадгаламж, зээлийн хоршоодод тавигддаг зарчимтай нийцэж байгаа тул хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хадгаламж, зээлийн хоршоод шинээр байгуулагдаж, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Санхүүгийн зохицуулах Хорооноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”-ийг бодлогоор дэмжих, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хадгаламж зээлийн 83 хоршоонд шинээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, төсөл хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд урьд нь үйл ажиллагаа эрхэлж байсан Хадгаламж, зээлийн 6 хоршоонд тус хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрлийг тус тус олгоод байна. Энэхүү "Хамтын ажиллагааны гэрээ" –г хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр байгууллагдсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх, сургалт, сурталчилгаанд хамруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан хамгаалах зорилгоор байгуулж байна.
“Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь нийт 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож, хоршоо нь тухайн хорооны өөрийн гишүүдэд сарын 1,2% буюу жилийн 14,4%-ийн хүүтэйгээр дамжуулан олгох юм.
Хөтөлбөрийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих сан” нь 42 хорооны 32 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5474 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа бөгөөд төслийн хүрээнд 451 ажлын байр шинээр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдсан байна. Эдгээр 610 төслийн 56% нь үйлдвэрлэл, 23% нь худалдаа, 21% нь үйлчилгээний чиглэлийн төслүүд байна.
№ |
Дүүрэг |
Хороо |
Хадгаламж зээлийн хоршоо |
Төслийн тоо |
Нийт санхүүжилт |
1 |
Сонгинохайрхан дүүрэг |
7 |
6 |
146 |
585,500,000 |
2 |
Баянзүрх дүүрэг |
9 |
9 |
148 |
585,000,000 |
3 |
Хан-Уул дүүрэг |
4 |
4 |
54 |
215,000,000 |
4 |
Сүхбаатар дүүрэг |
5 |
5 |
66 |
313,500,000 |
5 |
Чингэлтэй дүүрэг |
1 |
1 |
13 |
57,000,000 |
6 |
Налайх дүүрэг |
5 |
3 |
114 |
500,400,000 |
7 |
Баянгол дүүрэг |
11 |
4 |
68 |
291,000,000 |
Нийт |
42 |
32 |
609 |
2,547,400,000 |
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |