Хятадын шинэ банк АНУ-ыг “айлгаж” байна

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2015.04.01

Хятад улс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк / АДХОБ/ нэртэй Олон улсын томоохон байгууллагыг байгуулж байна.

Тус банкны үүсгэн байгуулагч гишүүнээр Хятад улс мөн 20 гаруй улс орон гол төлөв Хятад улсын хөрш орнууд (Бангладеш, Бруней, Камбодж, Энэтхэг, Казахстан, Кувейт, Лаос, Малайз, Монгол, Мьянма, Непал, Оман, Пакистан, Филиппин, Катар, Сингапур, Шри-Ланка, Таиланд, Узбекистан  Вьетнам зэрэг) элссэн байна.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар ОХУ,  Австрали,  Нидерланд улсууд нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргаад байна.

 

Хятад улсын Сангийн яамны дэд сайд Ши Яобины мэдэгдэснээр, тус Банкинд нэгдсэн гишүүн орнуудын саналын дагуу банкийг Бээжин хотноо байгууллахаар болжээ.

Тэрээр АДХОБ-ны албан ёсны гэрээг энэ оны хагас жилд багтаан албан ёсоор үзэглэх боломжтойг тэмдэглэж мөн энэ оны арванхоёрдугаар сарын сүүлээр банкийг албан ёсоор байгуулах ажил дуусгавар болно гэж мэдэгджээ.

Гишүүнээр элсэн орох улс орнуудын бүртгэл албан ёсоор дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Нийт 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ази тивд шинэ авто зам, төмөр зам байгуулах төслүүдийг санхүүжүүлэх зорилготой энэ банкинд сүүлийн хэд хоногт Их Британи, Герман, Франц, Итали, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг эдийн засагтай орнууд нэгдээд байгаа юм.

Тус банкны нэр хүнд хурдацтай өсөж байгаа нь Хятад улсын бүсийн болон глобал ач холбогдолын дахин нотолж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.

Гаднаас нь харахад аль нэг олон улсын банкинд ямар ч улс нэгдэх нь хэвийн үзэгдэл мэт боловч Вашингтоны ашиг сонирхолд томоохон асуудал болоод байна. АНУ хэдэн долоо хоногийн хугацаанд өөрийн холбоотнуудыг уг банкинд нэгдэхээс татгалзуулах, ядаж л хугацааг нь хойшлуулахаар хөөцөлдөж байгаа сурагтай.

Харин олон нийтийн өмнө АНУ нь АДХБ-нд олон улсын стандарт, нормыг хангахад нь туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байна.

Гэвч цаанаа Америкчууд АДХБ-ыг аюул занал гэж үзэн багагүй санаа зовж байна. Өөрөөр хэлбэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон эдийн засгийн дэг журам, АНУ-ын тэргүүлэх байр суурийг өөрчлөх вий хэмээн болгоомжилж байгаа юм.

ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд дээр суурилсан Бреттон Вүүдс систем нь сүүлийн 70 жил дэлхийн эдийн засгийг чиглүүлж байгаа.

Тэгвэл АДХБ нь Дэлхийн банктай өрсөлдөх бүрэн чадвартай гэж HIS Азийн эдийн засаг, бизнесийн зөвлөх байгууллагын тэргүүн Ражив Бисвас ярьж байна.

Гэвч Хятадын эрх баригчид АНУ-тай холбоотой асуудал дээр тун дипломат байр суурь баримталж байгаа юм.

Сангийн сайд Лу Живей АДХБ нь одоо байгаа Дэлхийн Банк, ОУВС зэрэг байгууллагуудтай өрсөлдөхгүй хэмээн мэдэгджээ.

Үүнийг нь ОУВС баталж гуравдугаар сарын 22-нд тус сангийн тэргүүн Кристин Лагард АДХБ-ын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар ОУВС бол дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэгч байгуулага биш тул АДХБ-тай ямар нэг өрсөлдөөн үүсэхгүй гэнэ.

Шинэ банк нь Төв Азийн Казахстан, Тажикстан, Узбекистан зэрэг улсуудад нэн шаардлагатай байгаа дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ.

Бисвасын үзэж байгаагаар АДХБ-ны зорилго нь Хятад, Сингапур, Европ зэрэг баян улс орнуудын хөрөнгийг Зүүн Өмнөд Ази, Төв Азийн хөгжиж байгаа орнуудын төсөлд оруулах гарц болох аж.

Зарим тооцоогоор Ази тивийн дэд бүтцийг хөгжүүлэхэд гаардлагатай хөрөнгө 2020 оны байдлаар 8 их наяд ам.долларт хүрэх гэнэ. Тэгвэл АДХБ энэ эрэлтийн нэгээхэн хэсгийг хангах зорилготой.

Оросын АДХБ-нд нэгдэх шийдвэр сүүлдэж гарсан ч ингэх нь гарцаагүй байсан. ОХУ, Хятад нь нэг талаасаа стратегийн түншүүд, нөгөө талаасаа Төв Азийн орнуудын байгалийн баялагийн төлөө өрсөлддөг өрсөлдөгчид.

Москвагийнхан одоохондоо Оросын нэгдсэний ашиг тусыг олж харахгүй байгаа. Гэхдээ Оросын удирдагчид энэ байгууллагын гадна талаас харж сууснаас дотроос нь харах илүү тустай гэж үзэж байгаа нь гарцаагүй.

Мөн Хятад улс АДХБ-ыг Ази дахь геополитикийн нөлөөгөө өсгөхөд ашиглах эсэх нь тодорхой биш байна.

Энэ эргэлзээ АНУ мэтийн улсуудыг АДХБ-ны гадна талд үлдэхэд хүргэж байгаа юм.
Гэхдээ Хятад улс бол энэ банкыг үүсгэн байгуулж байгаа 30 улсын нэг л юм гэдгийг санах хэрэгтэй.

Б.БИЛГҮҮНДАРЬ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн