Б.Нямбаяр: Төхөөрөмжөө хийчихээд танилцуулахад манай хамт олон маш их урам зориг өгсөн

Эх сурвалж : www.apu.mn

Нийтлэгдсэн : 2015.03.12

үн өөрөө хүсвэл чадахгүй зүйл үгүй гэдгийг манай ажилчид баталсаар байна. АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн механик инженер Б.Нямбаяр ажилдаа бүтээлчээр хандаж үйлдвэрлэлээс гарсан дайвар бүтээгдэхүүнийг савлах шинэ төхөөрөмж зохион бүтээсэн талаар хүргэж байн

Хүн өөрөө хүсвэл чадахгүй зүйл үгүй гэдгийг манай ажилчид баталсаар байна. АПУ ХК-ийн сүүний үйлдвэрийн механик инженер Б.Нямбаяр ажилдаа бүтээлчээр хандаж үйлдвэрлэлээс гарсан дайвар бүтээгдэхүүнийг савлах шинэ төхөөрөмж зохион бүтээсэн талаар хүргэж байна.

Та энэхүү төхөөрөмжөө танилцуулаач

Төхөөрөмж маань цагт 50 кг цөцгийн тосыг гонзгой хэлбэрээр савлах хүчин чадалтай. Гэхдээ хамгийн анхны хувилбар тул хүчин чадал, бусад шийдлүүдийг сайжруулах бүрэн боломжтой юм. Мөн үүний онцлог нь тог цахилгаан хэрэглэдэггүй бөгөөд хоёр л хүн хянаж ажиллуулдаг.

Яагаад үүнийг зохион бүтээх болсон бэ?

Манай сүү, цагаан идээний үйлдвэрлэлээс 10 гаруй тонн цөцгийн тос үлдэж, хуримтлагдах болсон. Энэ нь мэдээж агуулахад зай эзлэх, тог цахилгаан зарцуулах зэргээр асуудал үүсгэж, зах зээлд борлуулах шаардлагыг бий болгосон.

Хэр хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?

Ерөнхийдөө эртнээс төлөвлөж байсан. Тэгээд 7 хоногийн хугацаанд оройн цагаар ажилласан. Гэхдээ би ганцаараа ажиллаагүй, засварчидтайгаа хамтран босгосон. Цаашдаа үүнийгээ ашиглаад сүүн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнүүддээ ашиглая гэсэн бодолтой байгаа. Ер нь бүхий л бүтээгдэхүүний савлагааг хийх боломжтой. Түүнчлэн хийцийн хувьд үйлдвэр бий болоход үлдсэн монтажийн үлдэгдлээр хийсэн. Ерөнхийдөө хуучин сэлбэгээр боссон.

Таны бүтээлийг хамт олон, компанийн зүгээс хэр дэмжин хүлээж авсан бэ

Анх төхөөрөмжөө хийчихээд инженер техникийн ажилчидадаа танилцуулахад маш их дэмжиж, урам зориг өгсөн. Энэ урам зоригоороо төхөөрөмжөө сүүний үйлдвэрийн цагаан идээний дайвар бүтээгдэхүүний хөгжил, савлагааны тодорхой нэг хэсэг нь байлгая гэсэн бодол төрсөн. Тиймээс цаашдаа хүчин чадал, боломжуудыг нь ихэсгэхийг төлөвлөж байна.

Савлагааны хэлбэр содон санагдаж байна.

Үүнийг ямарч хэмжээтэй гаргах боломжтой. Мөн жижиглэнгийн худалдаанд хуваах, зүсэх гэх мэт хэрэглээнд хялбар болж байгаа юм. Одоогийн задгай буюу дөрвөлжин маслонууд тэр тал дээр жаахан хүндрэлтэй байдгийг бодолцсон юм.

Үйлдвэр, компанидаа шинэ санал санаачилга нэвтрүүлэн түүнийгээ хэрэгжүүлж чадсан танд баяр хүргэе . Таны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэе.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн