Эх сурвалж : Өнөөдөр Нийтлэгдсэн : 2014.11.27 |
"Экспортыг дэмжих, импортыг орлох 888" төслийнхөн хөрөнгийн зах зээлээс санхүүгийн эх үүсвэр босгохоор шийджээ.
Үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч буй томоохон бэрхшээл нь үйл ажиллагаагаа тогтворжуулах, өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр болчихоод буй аж. Аж ахуйн нэгжүүдийн олонх нь зээлжих чадвар сул, бодит хөрөнгө багатайгаас санхүүжилт авч чаддаггүй. Тиймээс уг төслийнхөн хоёрдогч зах зээлээс хөрөнгө босгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо хамтран аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр "Хөрөнгийн зах эээлээс эх үүсвэр босгох нь" сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгчдэд хоёрдогч зах зээлээс хэрхэн эх үүсвэр босгох талаар холбогдох мэргэжилтнүүд зөвлөсөн юм.
Монголын хөрөнгийн биржийн хөгжил сул байна гэдэг. Энэ нь Монголчууд хөрөнгийн биржийг холын зүйл мэт ойлгодогтой холбоотой. 888 төсөлд багтсан аж ахуйн нэгжийн зарим нь "Барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чадахгүй байна" гэдэг. Төсөл нь үнэхээр үр ашигтай бол түүнийгээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, хүссэн хэмжээнийхээ хөрөнгийг босгох боломжтой. 888 төслөөс өдгөө 160 орчим нь санхүүжилт авсан. ҮҮний цаана ажлаа эхэлмээр байгаа ч санхүүжилт авч чадахгүй аж ахуйн нэгж олон бий. 888 төслийг бүгдийг нь хэрэгжүүлэх магадлал бага байж болно. Гэхдээ ядаж 50 хувийг нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд хөрөнгө хэрэгтэй" гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ.
Ч.Зул
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |