Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2015.10.08 |
Монгол Улсын есдүгээр сарын “Борлуулалтын менежерийн индекс” (Sales Managers’ Index) үзүүлэлтийг орчуулан хүргэж байна
ЕСДҮГЭЭР САР: Монголын эдийн засгийн уналт улам эрчимжжээ
Борлуулалтын менежерийн индекс (БМИ) Монгол улсын сар болгоны эдийн засгийн үйл ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн үнэлгээг гаргажээ. БМИ нь Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confidence Index), Зах зээлийн өсөлтийн индекс (MGI), бүтээгдэхүүний борлуулалтын индекс (Product Sales Index), Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index) болон Ажиллагсдын түвшний индекс (Staffing Levels Index) гэсэн таван суурь үзүүлэлтийн дундаж утгууд дээр үндэслэн гаргадаг индекс юм.
Энэ сарын онцлох үзүүлэлтүүд:
Борлуулалтын менежерийн индекс (Sales Managers’ Index)
2015 оны наймдугаар сард 40.8% үзүүлэлтийг харуулж байсан БМИ 2015 оны есдүгээр сард 2.2 хувиар буурсан буюу 38.6%-ийн үзүүлэлтийг үзүүллээ. Тодруулбал, 2015 оны дөрөвдүгээр сараас хойшх хамгийн доод үзүүлэлтийг есдүгээр сард үзүүлж байна. Энэ нь бизнес эрхлэлтийн орчин дахь эдийн засгийн огцом бууралтын дохио өгч буй хэрэг юм. БМИ нь 50%-иас дээш үзүүлэлтийг үзүүлэх буюу графикийн эерэг утгын талбайд байрлаж байвал эдийн засгийн өсөлтийг, доош байвал (графикийн сөрөг талбарт байрлавал) бууралтыг илтгэдэг. Тэгвэл Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт сүүлийн 19 сарын туршид сөрөг талбарт байсаар иржээ.
БМИ нь есдүгээр сард уналттай гарсны шалтгааныг суурь таван индексийн дөрөв нь бууралттай гарсантай холбоотой юм. Бизнесийн орчны хүлээлт есдүгээр сард сөрөг байсны шалтгаан нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн тодорхойгүй хэлбэлзэл, хүүгийн өндөр хувь болон зах зээлийн эрэлт буурсантай холбон тайлбарлаж байна.
Одоо суурь индексүүд есдүгээр сард ямар өөрчлөлт үзүүлснийг хүргэе.
1. Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confident Index)
2015 оны найидугаар сард 47.1% байсан уг индекс 2015 оны есдүгээр сард 6.8%-ийн бууралтыг үзүүлж, 40.3% дээр тэмлэглэгджээ. Энэ нь 2013 оны аравдугаар сараас хойшхи хамгийн огцом бууралт юм. Энэ индекс нь Борлууллалтын менежерийн индекстэй адилаар 50%-иас дээш утга үзүүлсэн бол өсөлттэй, үгүй бол бууралттай хэмээн дүгнэгдэнэ.
Судалгаанд хамрагдсан компаниудыг ажиглахад, ирэх саруудад дотоодын эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан бизнесийн орчин нөхцөлүүд ч мөн адил хүндрэлтэй цаг хугацааг туулна гэсэн таамаг байна.
2. Зах зээлийн өсөлтийн индекс (Market Growth Index)
Зах зээлийн өсөлтийн индекс өнгөрсөн есдүгээр сард 2015 оны дөрөвдүгээр сараас хойшх хамгийн доод хэмжээнд тэмдэгдэгдлээ. Энэ үзүүлэлтээс зах зээлийн орчин илт муудаж, түүний өсөлт улам буурсаар буйг харж болно.
3. Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index)
Энэ индекс нь 2014 оны арвунхоёрдугаар сараас хойшх хамгийн налуу уналтыг есдүгээр сард харуулжээ. Судалгааны хэлэлцүүлэлт оролцогчид дотоодын зах зээл дэх эрэлт хэрэгцээ буурсан нь нийт бүтээгдэхүүний борлуулалтын түвшинд нөлөөлсөөр байгааг онцлов.
4. Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index)
Суурь таван үзүүлэлт дундаас бууралт үзүүлээгүй ганцхан индекс байгаа нь Нэрлэсэн үнийн индекс /НҮИ/ юм. 2015 оны наймдугаар сард 38.5% байсан уг индекс есдүгээр сард 40.0% болон өсчээ. НҮИ нь сүүлийн 11 сарын туршид тасралтгүй өсөлт үзүүлж байгаа хэдий ч графикийн сөрөг талбарт байсан хэвээр байна. НҮИ үргэлжлэн өсөлт үзүүлж байгаа нь сайшаалтай боловч өмнөх саруудтай харьцуулахад өсөлтийн эрчим буурч байгааг онцлох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд алт, зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ буурсаар байсан нь үнэ буурахад нөлөөлсөн хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид дурджээ.
5. Ажиллагсдын түвшний индекс (Staffing Level Index)
Бүтээгдэхүүн борлуулалтын индекс болон Зах зээлийн өсөлтийн индекс дэх бууралтуудын адилаар Ажиллагсдын түвшний индекс есдүгээр сарын хугацаанд бууралт үзүүлсэн хэвээр байв. Гэхдээ өнгөрөгч наймдугаар сартай харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй байгааг графикаас харж болно. Энэ бууралт нь улс даяар үргэлжилж буй эдийн засгийн сулралын үр дүн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг илтгэж байна. Энэ мэт ажил олголтын бууралт бүхий үзүүлэлтүүд сүүлийн 17 сарын турш тэмдэглэгдэж байгаа билээ.
Дэлхийн Эдийн засгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Эд Жонс дээрх үзүүлэлтээс үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:
-“Монгол Улсын есдүгээр сарын Борлуулалтын менежерүүдийн индексийн үзүүлэлтүүдийг харахад, бизнесийн итгэлтэй байдлын индекс болон Зах зээлийн өсөлтийн индексийн бууралт нь улсад бүхэлдээ бизнесийн орчин, нөхцөл доройтсоор байгааг илтгэж байна. Түүнчлэн Ажиллагсдын түвшний индекс унасан хэвээр байгаа, Нэрлэсэн үнийн индексийн өсөлт удаашралтай байгаа зэргээс үзэхэд борлуулалтын менежерүүдийн хувьд ирэх саруудад бизнесийн орчин тааламжгүй хэвээр, эдийн засгийн өсөлт удаан байхыг сэрэмжлүүлж байна" гэсэн байв.
Бэлтгэсэн Г.СҮМБЭЭ
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |