"Шивээ-овоо" ХК-ийн уурхайчид төслийг дэмжиж байна
Эх сурвалж : www.shivee-ovoo.mn
Нийтлэгдсэн : 2014.11.25 |
|
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд William Hague-ийн Монгол улс дахь албан ёсны айлчлалын үеэр “Эрдэнэс МГЛ” болон “IM Power” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд William Hague-ийн Монгол улс дахь албан ёсны айлчлалын үеэр 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 750 Мвт-ын өндөр хүчин чадал бүхий цахилгаан станцыг барьж байгуулахаар “Эрдэнэс МГЛ” болон “IM Power” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
“Шивээ-Овоо”-гийн нүүрсний орд нь 29500 га талбайг хамарсан нийт 2708.7 сая тн нүүрсний нөөцтэй, Монгол улсын эдийн засгийн төвийн бүсэд байрлах эрчим хүчний зориулалттай томоохон орд газар юм.
Төсөл хэрэгжсэнээр “Шивээ-Овоо”-гийн ордын нүүрсний уурхайгаас жилд 4,0 сая гаруй тонн нүүрс олборлон борлуулах урьдчилсан тооцоог гаргасан байна.
Мөн уурхайн нүүрс олборлон борлуулах хэмжээ ихээхэн нэмэгдэж, шинэ ажлын байр олон тоогоор бий болох, дэд бүтцийн болон бизнесийн орчин сайжирч аймаг, орон нутгийн хөгжил эрчимжих, улмаар иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх зэрэг бидний хүсэн хүлээж байсан олон эерэг өөрчлөлтүүд бий болох учраас уурхайн удирдлага болон уурхайчид бид талархан дэмжиж байна.