"Шивээ-овоо" ХК уурхайчдынхаа сайн сайхны төлөө

Нийтлэгдсэн : 2014.11.25

Эрчим хүчний нүүрс олборлолтоор тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч компанийн нэг болох “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлага ажилчдынхаа өмнө хариуцлага хүлээн шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байна.

Эрчим хүчний нүүрс олборлолтоор тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч компанийн нэг болох “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлага ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхийн хамт уурхайчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуу гэр бүлд зөв зан төлөвийг хэвшүүлж төлөвшүүлэх болон идэвхижүүлэх, эрүүл амьдрах ухаанд суралцуулах зорилго тавин шат дараалсан арга хэмжээг зохион байгуулж байна.
“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн нийт ажилтнуудын 70.4% буюу 376 ажилтан 18-39 хүртэл насны залуучууд эзэлдэг. Мөн 57 уурхайчид гэр бүлийн хамт, 3-аас доошгүй жил уурхайд тогтвор суурьшилтай ажиллаж байна. 
Иймд уурхайн захиргаа уурхайчдын гэр бүл, тэдний үр хүүхдэд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд гэр бүл судлаач Л.Нарантуяаг Шивээговь суманд урьж, “Гэр бүлийн төгс харилцаа” сэдэвт лекцийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан.
Түүнчлэн бидний үр хүүхэд, багачууд бага наснаасаа эхлэн спортоор тогтмол хичээллэх нь тэдний эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй, тэсвэр хатуужилтай байдлыг бий болгодог тул уурхайн удирдлага Олон улсын хэмжээний мастер Л.Зоригтбаатарыг уурхайчдын нэрийн өмнөөс өөрийн орон нутагт урьж Боксын спортыг хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байна. Дасгалжуулагч багш батлагдсан хуваарь, хөтөлбөрийн дагуу 12-аас дээш насны ерөнхий боловсролын сургуулийн 69 сурагч, хүүхэд багачуудыг хамруулан өдрийн 3 ээлж/08:00, 13:00, 16:00/-ээр хичээллэж байна. Тэд ирэх онд аймаг, сумын Боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл ханган ажиллаж байна.
Цаашид жудогийн спортыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагийн зэрэгцээ өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор энэ оноос эхлэн мөсөн гулгуурын талбайг байгуулах бэлтгэл ажлаа хангаад байна.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Соёлын төвийн дэргэдэх “Шивээн Ганхаа” бүжгийн хамтлагийн 84%-ийг уурхайчдын хүүхэд багачууд бүрдүүлдэг.
Уурхайн захиргаа уурхайчдын хүүхэд, багачуудын төлөө урлаг, соёлын боловсролоор дамжуулан амьдрах ухаан, сурах арга барил эзэмших, гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэх зорилгоор 2012 оноос хойш тэдний үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж ажиллаж байна. Тэдний гаргасан амжилтаас дурдвал өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Гэгээн алсын одод” зэрэг томоохон тэмцээнд оролцож 3-р байр эзэлсэн. “Шивээ ганхаан” бүжгийн хамтлаг нь олон төрлийн уралдаанд оролцож амжилт гаргасаар байна. 
Түүнчлэн уурхайчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулан өөрийн хөрөнгөөр уурхайчдын сувиллын барилгыг засч ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна.
Уурхайчдын нийгмийн амьдралын баталгаа болсон орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ онд нийт 75 уурхайчинд 1-3 өрөө байрыг “100 мянган айл орон сууц” хөтөлбөрт хамруулан хувьчилсаны дээр 2014 онд 75 айлын орон сууцыг шинээр засварлан ашиглалтанд оруулахаар шийдвэрлэснээр манай уурхайчид 100% орон сууцаар хангагдах таатай нөхцөл бүрдээд байна.
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн