Хамгийн өндөр ногдол ашиг тараадаг уул уурхайн компани

Эх сурвалж : www.tavantolgoi.mn

Нийтлэгдсэн : 2014.03.15

2008 оноос эхлэн Монгол улсын эдийн засагт нүүрсний салбарын зүгээс нөлөөлөл нэмэгдэж ирсэн. Энэ ч утгаараа стратегийн ач холбогдолтой Тавантолгой уурхайгаас нүүрс олборлох хэмжээ нэмэгдсэн.

2009 онд ”Энержи Ресурс” ХХК-ий Ухаа худгийн уурхай, 2010 оноос “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнөөрийг хүртэл хугацаанд Тавантолгой орд дээр ажиллаж буй Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК тус бүр өөрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж их хэмжээний борлуулалтыг хийж байна. Гэсэн хэдий ч эдгээр компаниудаас  хэн нь хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тарааж үр шимээ хүртээж байгааг бодох цаг болжээ. Ингээд нэг нэгээр нь эргэцүүлэн бодоцгооё.

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК

Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй хэдий ч нүүрс олборлолтын хэмжээ болон тулгамдаж буй асуудал багатай, улсаас үзүүлэх дэмжлэг өндөр гэж хэлж болно. Хувьцаагаа Монгол улсын иргэдэд эзэмшүүлсэн боловч хэзээ үр шимийг нь хүртэхээ мэдэхгүй л яваа. 2013 онд Засгийн газрын хаалттай худалдаанд 70 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан мэдээлэл гарсан.

“Энэржи Ресурс” ХХК

Үйл ажиллагаа нь жигд хэвийн үргэлжилж бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэргийг сайн хийж бүтээсэн томоохон уурхай, гэвч хөрөнгийн зах зээлийн хувьд хувьцаагаа зах зээлийн хувьцаагаа гадаад зах зээлд борлуулсан. Энгийн нэгэн иргэн шууд худалдаж аваад ашиг хүртэхэд тун хэцүү.

Орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК

Өнгөрсөн 2011 онд үйл ажиллагаа улам сайжирч жилдээ 6 сая тонн нүүрс олборлон борлуулж хөрөнгийн биржид хамгийн өндөр ханштай хувьцаа /1ш-1450000 төг/, Монгол улсад нэгж хувьцаанд хамгийн өндөр ногдол ашиг /1ш хувьцаанд-136800 төг/ хуваарилж байсан. Нүүрсний салбарын  зах зээлийн уналттай үед ч гэсэн ногдол ашгаа хүртээж ажиллаж байна.

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн