Тавантолгойн 51 хувийг монголчууддаа өгнө

Эх сурвалж : www.эдийн засаг /news.mn/

Нийтлэгдсэн : 2014.10.31

Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил өрнөж байгаа. Хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн Ч.Сайханбилэг сайд ахалж байгаа юм.

Тэгвэл сонгон шалгаруулалтын хугацаа дахин нэг сараар хойшилж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээж авах  эцсийн хугацааг арванхоёрдугаар сарын 1-нээр тогтоолоо. Тавантолгойн ордод ашиглалт, олборлолт, боруулалт явуулах  үйл ажиллагааг хариуцаж хийх хөрөнгө оруулагчийн хувьд гадаадын  компанид 49 хүртлэх хувийг, үлдсэн 51 хувийг үндэсний компаниудад олгохоор шийдвэрлэсэн билээ.  
Засгийн газрын тогтоолд тусгаснаар “Эрдэнэс Тавантолгой”-н сонгон  шалгаруулалтад оролцох компаниудад үйл ажиллагаагаа эхлүүлээд таваас доошгүй жил ажилласан туршлагатай байхаас  гадна   51 хувь нь заавал Монгол Улсын иргэний өмчлөлд байна гэсэн шаардлага тавьж буй аж.
Сонгон шалгаруулалт дахин нэг сараар хойшилсон нь оролцох хүсэлтэй компаниудын зүгээс бичиг баримтаа хугацаанд нь ирүүлж чадахгүй байгаатай холбоотой аж. Тавантолгойн  ордыг ашиглах, олборлох, борлуулах ажлыг хариуцах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендер 2011 онд явагдсан.
Энэхүү тендерт  хоёр жилийн өмнө зургаан компани тунаж үлдсэн нь АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан консорциум болон Австралын “Экстрата Коул” , Бразилийн “Вале”, Люксембургийн “Арселар Метал”  нар юм.  
Дээрх оролцогчдоос БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэхүү сонгон шалгаруулалтыг буцаасан. Тэгвэл энэ удаагийн тендерт өмнө нь тунаж үлдсэн зургаан оролцогчид дахин оролцох боломж олгож байгаа юм байнаТодруулбал, Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг эдгээр зургаагаас дотроос сонгож, “Эрдэнэс Тавантолгой”-н  49 хувийг өгөх юм. Харин үндэсний компаниуд тус компанийн 51 хувийн төлөө өрсөлдөнө. Өмнө нь Тавантолгойн зүүн Цанхид “Эрдэнэс Тавантолгой”, баруун Цанхид стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахаар тендер зарлаж байсан бол энэ удаад зүүн, баруун Цанхийг хоёуланг нь хөрөнгө оруулагчид даатгахаар болжээ.  Илүү тодорхой хэлбэл, сонгон шалгаруулалтаар шалгарсан гадаад, дотоодын компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-г удирдах юм. Борлуулалт, тээвэрлэлт, дэд бүтэц, ашиглалт, удирдлагыг нь хөрөнгө оруулагчид гартаа авна гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой”-г менежментийн хувьчлалаар хувийнханд шилжүүлэх гол зорилго бол өндөр технологитой, сайн менежменттэй, хөрөнгө санхүүгийн чадавхитай дотоод, гадаадын компаниудыг гэрээгээр ажиллуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Өнөөдрийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал нь тун хүндхэн байгааг бөгөөд  Сү.Батболдын Засгийн газар Хятадын Чалко компаниас зээлсэн 350 сая долларын үлдэгдэл болох 110 сая долларыг  өр багагүй нэрмээс болж буй юм. Сонгон  шалгаруулалтад  ялсан компани дээрх өрийг хариуцана. Тэгэхээр ерөнхийдөө  “Эрдэнэс Тавантолгой”-г хувийнханд шилжүүлсэнээр төр том зовлонгоосоо салах юм. Нүүрсээ яаж олборлох, зөөх, экспортод гаргах вэ гэдгээс эхлээд, хятадуудад өгөх ёстой өрийг хэзээ дуусгах гэхчихлэн олон асуудал өнөөдөр төрийн нуруун дээрх том ачаалал болчихоод байгаа билээ.
Ийнхүү өртэй Тавантолгойг хувьд шилжүүлж, том дарамтаасаа төр салахыг хүсч байгаа бол дэд бүтэцгүй, нүүрсний үнэ унасан, улстөрийн нөхцөл байдал таагүй байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой”-г хэн авах вэ дээ гэсэн яриа эдийн засгийн хүрээнийхний дунд байна.
Ямар ч байсан Тавантолгойн ордод ашиглалт, олборлолт, борлуулалт хийх стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажил дахин сараар хойшилсон нь өрөнд баригдсан Тавантолгойг авах хүн олдохгүй байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрүүлж байна. Гэхдээ бидний хувьд энэ ордод стратегийн хөрөнгө оруулах сонирхолтой өрсөлдөгчид олон байх тусмаа сайн билээ.
 
Ж.ЭРХЭС
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн