Эх сурвалж : Нийслэл таймс Нийтлэгдсэн : 2014.11.18 |
Олон улсын стандартын хөгжлийн эхний үе буюу 1973 оноос олон улсын стандартын суурь тавигдаж, дэлхий нийтийн хэрэглээ 1980 оноос илт эрчимжжээ.
Энэ нь олон улсын мэргэжшсэн нягтлан бодогчдын байгууллага, мэргэжлийн ёс зүй, хяналтын тогтолцоо ба стандарт тогтоогчдын хүчин чармайлт хийгээд бүс нутгуудын хөрөнгийн зах зээлийн даяаршил, үнэт цаасны хорооны олон улсын байгууллагын идэвхижилттэй холбоотой байлаа. Нягтлан бодох бүртгэлийн стандарт тогтоогч олон улсын байгууллага (IASC), Үнэт цаасны комиссын олон улсын байгууллагын (IOSCO) хамтын ажиллагаа 2987 оноос эхэлж, 1993 онд НББОУСХ ба ҮЦКОУБ хамтын хэлцэлд гарын үсэг зурж, бэлтгэх ба засварлах стандартын жагсаалтыг батлан, Нью-Йорк, Лондон, Франкфурт, Цюрих, Люксембург, Амстердам, Рим, Хонгконгийн хөрөнгийн биржүүд үйлчлүүлэгч фирмүүддээ олон улсын стандарт хэрэглэх шаардлагыг тавих болсон.
Хөгжлийн хоёр дахь үе 2001 оноос эхэлсэн. Дэлхийг донсолгосон санхүүгийн тайлангийн залилангууд (Enron 2001, Kanebo 2002, Satyam 2008) нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг өөрчлөх, нийтийн сонирхлын компаниудын санхүүгийн тайланг ил тод, шударга болгох шаардлагыг тавьсан. Нягтлан бодох бүртгэлийн анхны стандартууд зөвхөн ашгийн төлөө байгууллагуудад зориулагдаж байсан бол 20-р зууны эцэс 21-р зууны эхээр Засгийн газрын байгууллагуудад буюу ашгийн бус байгууллагуудын хэрэглээнд зориулсан стандартыг боловсруулан, мөрдүүлж эхэлсэн.
2014 оны 9 сарын байдлаар нийт 138 орон СТОУС-ыг хүлээн зөвшөөрч ашиглаж байна.
Эдгээр улсуудыг 3 ангилж үзсэн байна.
Монгол Улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжснээр ихээхэн өөрчлөлтүүд бий болж, төрөөс олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны шинэчлэл юм.
Манай улс нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг 1993 онд УИХ-аас соёрхон баталсан бөгөөд түүнээс хойш 2002, 2003, 2006, 2010 онуудад нийт 6 удаа нэмэлт өөрчлөлт орсноор өнөөдөр мөрдөгдөж байна. Энэхүү хуулийн 4.1.1-т зааснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж багаа аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-д нийцсэн байх гэсэн зарчмыг зааж өгсөн байдаг. Хэдийгээр хууль эрх зүйн хувьд СТОУС-ыг дагаж мөрдөх нөхцөл нь бүрдсэн боловч төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй 20 гаруй жил болоод байна.
Мөн дэлхийн банк болон ОУВС-ийн санаачилгар 2008 онд “Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, дүрэм журмын хэрэгжилтийн байдалд хийсэн (ROSC) үнэлгээний тайлан”, 2009 онд хийсэн “Монгол Улсын компанийн засаглалын (ROSC үнэлгээний тайлан)”-д компаниудын санхүүгийн тайлагналын тогтолцоо сул, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг хангалттай мөрддөггүй, санхүүгийн тайлангийн ил тод байдал хангалтгүй, аж ахуй нэгж байгууллага нь СТОУС гэхээс илүүтэйгээр татварын хуулийг мөрддөг гэсэн дүгнэлтүүдийг өгсөн байгаа нь Монгол Улс санхүүгийн тайлагналын тогтолцоондоо анхаарах шаардлагатай болсон гэдгийг сануулж байна.
СЭЗДС. Магистрант С.Мөлдөр
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |