Эх сурвалж : Үндэсний шуудан Нийтлэгдсэн : 2014.11.18 |
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д бүртгэлтэй 86 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гадаадын “ТиТиЖиВиСи Өү” гэдэг компанид хууль бусаар шилжүүлсэн талаархи мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах боллоо.
Энэ талаар тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулаанбатаас тодрууллаа.
Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК гадаадын хөрөнгө оруулалттай “ТиТиЖиВиСи Өү” гэдэг компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжийг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн тухай мэдээлэл гарах боллоо. Энэ асуудал хэний, ямар шийдвэрээр хийгдсэн юм бэ?
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн баланст бүртгэлтэй байсан тоног төхөөрөмжийг тус компанийн өмнөх удирдлагуудын шийдвэрээр гэрээт олборлогч компанид шилжүүлсэн байдаг. Тухайлбал, гүйцэтгэх захирал Б.Энэбишийн үед тэдгээр эд хөрөнгийг Цанхийн Зүүн уурхайн гэрээт олборлогч болох “Макмахон Монгол” ХХК-д шилжүүлэх, түүнчлэн уг компанитай байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд гэрээ дуусгавар болох үед балансых нь үнээр буцаан худалдаж авах нөхцөлтэйгээр тохиролцсон байна. Энэ шийдвэрийг төрийн өмчийн хорооны дарга байсан Б.Заяабал даргатай тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 тоот тогтоолоор баталгаажуулсан.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 86 тэрбум төгрөийн тоног төхөөрөмжөө үнэгүй шилжүүлсэн юм уу?
Үгүй “ТиТиЖиВиСи Өү” дээрх тоног төхөөрөмжийн эхний хэсгийн үнэ болох 24 сая ам.долларын төлбөрийг шууд хийж, дараачийн хэсгийн үнэ болох 22.4 сая ам.долларыг нүүрс олборлолтын төлбөрөөсөө суутгуулсан төлсөн.
Уул уурхайн хамтан ажиллагааны гэрээ дуусгавар болоход тоног төхөөрөмжөө “Эрдэнэс-Тавантолгой” ХК буцааж авна гэж хэллээ. Буцаан авна гэдгийг тайлбарлахгүй юу?
“Эрдэнэс-Тавантолгой” ХКболон “Макмахон Монгол” ХХК-ийн хооронд 2011 оны аравдугаар сарын 26-ны өдөр байгуулсан Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээнд гэрээ дуусгавар болоход гэрээт олборлогчийн тоног төхөөрөмжийг захиалагч тал худалдан авах үүрэгтэй гэсэн заалт байдаг.
Гадаадын компани гэгдэх “ТиТиЖиВиСи Өү” нь ямар учиртай компани юм бэ. Яагаад энэ компанид тоног төхөөрөмжийг шилжүүлэх шийдвэр гаргасан юм бол?
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээг 2011 оны 10 дугаар сард Австралийн хөрөнгө оруулалттай “Макмахон Монгол” болон Германы “Operta” компанитай байгулсан. Харин “Макмахон” компанийн охин компани болох Сингапур улсад бүртгэлтэй “Five Hills Holdings” компанийн хөрөнгө оруулалттайгаар Монгол улсад байгуулагдсан “ТиТиЖиВиСи Өү” (TTJVCo) хэмээх компанид гэрээний эрх үүргээ 2012 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тус компани нь өдгөө Тавантолгойн ордын Цанхийн Зүүн уурхайд олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байгаа колмпани юм.
А.Дөлгөөн
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Тэнгис -ийн |
|
Д. Тулгаа -ийн |
|
Д. Цэцэгмаа -ийн |
|
Д. Отгончимэг -ийн |
|
Э. Энхсайхан -ийн |
|
Ч. Мөнхтөр -ийн |
|
Ч. Лонжид -ийн |
|
Д. Баяраа -ийн |
|
Ч. Оюун-Эрдэнэ -ийн |
|
Д. Насанбуян -ийн |