Хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах зар
Эх сурвалж : Өдрийн сонин
Нийтлэгдсэн : 2014.11.14 |
|
“Багануур АЗЗА ТӨХК” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81.2 дэх заалт. Төрийн өмчийн хорооны “төрийн өмчийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн”-ын 2.3 дугаар зүйлийн үндэслэн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
-
Авто замы, засвар арслалт, зам гүүрийн барилга, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан
-
Авто зам, зам гүүрийн инженер, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй бол сайн.
-
Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, бизнесийн ямар нэг холбоогүй байх
-
Компанитай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч, талуудын /зээлдэгч, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх
-
Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх
-
Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /Нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10 хувиас дээш байвал томоохон харилцагч гэж үзнэ/
-
Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл
-
Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн
-
Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
Бүрдүүлэх материал
-
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа
-
Анкет
-
Боловсролын үнэмлэх, диплом, Компанийн засаглалын сургалтад хамрагдсан тухай гэрилгээ
-
Иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн/
-
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг: 2014 оны 11 сарын 20-ны дотор Багануур дүүрэг, Өөрийн байр
Утас: 70122120, 99228223