"Mongolian mining corporation"-ий хувьцааны ханш сүүлийн таван жилийнхээ доод түвшинд ойртов

Эх сурвалж : Өнөөдөр

Нийтлэгдсэн : 2014.11.14

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын томоохон нүүрс экспортлогч “Mongolian Mining Corporation” компанийн хувьцааны ханш өнгөрсөн сарын 24-нөөс хойш тасралтгүй уруудсаар өчигдөр 0.61 хонконг доллартай тэнцэв.

7 дугаар сарын 7-нд нэгж үнэт цаасных нь ханш 0.49 хонконг доллар бол сүүлийн таван жилийнхээ доод түвшинд хүрсэн юм. Харин энэ удаа тус компанийн хувьцааны ханш түүхэн үзүүлэлтдээ дөхөж очлоо “Mongolian Mining Corporation”-ий хувьцааны ханш ийнхүү доошилсон нь 156 тэрбум орчим конконг доллар босгохоор төлөвлөсөнтэй нь холбоотой аж. Тодруулбал, дээрх мэдээлэл гарсны дараа буюу аравдугаар сарын 30-нд нэгж нь 1.03 хонконг доллар байсан үнэт цаасных нь ханш 30 гаруй хувиар уруудсан юм. Одоонгийн хувьцаа эзэмшигчид нь хоёр ширхэг үнэт цаас тутамд гурван үнэт цаасны эрхтэй байх бөгөөд нэгж нь 0.28 хонконг доллар байна гэдгийг “Mongolian Mining Corporation” компанийн ТУЗ мэдэгдэлдээ дурджээ. Ийнхүү нэмэлт үнэт цаасаа хувьцаа эзэмшигчдэдээ хямд үнээр өгөхөөр болж байгаа нь үнэлгээнд нөлөөлсөн аж.

Мөн дээрх мэдээлэл цацагдахаас өмнө Засгийн газрын тогтоолын дагуу Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулалтын хугацааг нэг сараар сунган, ирэх арванхоёрдугаар сарын 1 болгохоор шийдвэрлэсэн нь “хачир болсон” байх талтайг зарим шинжээч тэмдэглэв. Тус орд дахь олборлолт, борлуулалтыг хариуцах хөрөнгө оруулагчийн 51 хувийг нь үндэсний компаниудад даалгах юм. Ийм эрх бүхий компаниар “Mongolian Mining Corporation” шалгарч магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа. Багаар тооцоход сүүлийн таван жил нүүрсний салбарт ажилласан туршлагатай, бас доод тал нь хувьцааных нь 51 хувийг монголчууд эзэмшдэг компани шалгарах ёстой учраас ийн таамаглаж байж магадгүй. “South China Morning Post”-д мэдээлснээр менежмент хийх компанийг ирэх сарын 15 гэхэд сонгон, гэрээ байгуулах гэнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын эцсээр “Moody’s” агентлаг “Энэ оны эхний хагаст 28 сая ам.долларын алдагдал хүлээсэн” “Mongolian Mining Corporation” төдийгүй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч санхүүгийн хүндрэлтэй байгаа гэж мэдэгдэж байв. “Financial Tunes”-т бичсэнээр “Mongolian Mining Corporation”-ий хувьцаа ханш сүүлийн нэг жилд 51.9 хувиар уруудсан ч урт хугацаанд өснө гэж үзэж буй гэнэ.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн