Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.13 |
Компани тухайн тайлангийн хугцаанд хийсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн тоо, хэлцэл хийсэн этгээд, хэлцлийн үнийн талаарх мэдээллийг жилийн тайландаа тусган нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Энэ нь компанийн ил тод байдал бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг боогдуулж байгааг харуулна.
Компанийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг ТУЗ боловсруулан хэрэгжүүлж түгээх нь онцгой ач холбогдолтой. Энэхүү дүрэм нь эрсдлийг удирдах түлхүүр бүрдэл хэсэг учраас ажилтнууд мөн оролцогч талуудтай харилцан зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн зөрчлийн талаар мэдэгдэж байгаа этгээдийг хамгаалах сайн механизмыг бий болгох хэрэгтэй.
Аудитор хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй байдлаар гэрээт ажлыг гүйцэтгэх ба энэ тухай мэргэшсэн нягтлан бодогч ёс зүйн дүрэмд бичигдсэн байгаа.
Гүйцэтгэх удирдлагын хийж байгаа үйл ажиллагааг хөндлөнгийн гадаад аудит хэлбэрээр хийхэд ТУЗ-ийн аудитын хороо сонгон шалгаруулалтаар аудиторыг сонгож ТУЗ-өөр аудитын гэрээг батлуулдаг.
Монголын журам болон ЭЗХАХБ нийт ТУЗ-ийн чиг үүргийг дэмжих зорилгоор мэргэшсэн аудитын хороог байгуулахыг зөвлөдөг. Аудитын хорооны дарга нь ТУЗ-ийн чиг үүгийг дэмжих зорилгоор мэргэжшсэн аудитын хороог байгуулахыг зөвлөдөг. Аудитын хорооны дарга нь ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүн байх ёстой бөгөөд дотоод аудитын хэлтсийг хянах ТУЗ-ийн ажилд туслах юм.
Үр бүтээмж өндөртэй ажиллахын тулд дотоод хяналтын гишүүд Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн шаардлагыг хангасан мэдлэг, чадварыг эзэмших ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн шалгуур ба сургалтын шаардлагын тухай журмыг боловсруулан батлах нь чухал юм.
Дотоод хяналт нь үүргээ оновчтой хянан хэрэгжүүлэхийн тулд тогтмол товлосон хуралтай байх ёстой. Ерөнхийдөө сар бүр нэгээс доогүй удаа уулзах нь шилдэг арга барил мөн.
Гүйцэтгэх удирдлагаас ангид гадаад аудиторуудтай уулзах нь компанийн Дотоод хяналт, санхүүгийн хяналт болон компанийг зохистой удирдахтай холбоотой асуудлуудыг нээлттэй, илэн далангүй хэлэлцэн ярилцах боломжийг бий болгодог.
Монгол Улсын хууль журмаар сонирхлын зөрчлөөс зайлсхийх мөн хөндлөнгийн аудиторт өөрийн үүргийг хараат бус гүйцэтгэх нөхцлийн бүрдүүлэх зорилгоор комапнийн хөндлөнгийн аудиторыг солих тухай бодлогыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Нэгдмэл сонирхолтой этгээд болон холбогдох этгээдтэй хийх хэлцлийн аудитын хороогоор хянуулах нь сонирхлын зөрчил болон хэт ойр санхүүгийн нөхцлүүд зэрэг нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбогдсон боломжит эрсдлүүдийг бууруулна. Аудитын хороо болон ТУЗ-ийн хоёр давхар хяналт бол зөвлөж байгаа шилдэг арга барил мөн.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |