Аудитын компанийн санхүүгийн тайлагнал ба ил тод байдал

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.13

Компанийн үйл ажиллагаа тэр тусмаа санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй аливаа нөхцөл байдлыг цаг тухайд нь үнэн зөв ТУЗ-д мэдээлж байх нь чухал.

Мэдээ мэдээллийг цаг тухайд нь тайлагнадаггүй нь хуулийг зөрчөөд зогсохгүй дотоод аудит цаашлаад санхүүгийн хяналт доголдолтой байгаагийн илэрхийлэл юм. Эндээс тус компанийг удирдлага муутай гэж дүгнэж улмаар компанийн зах зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх аюултай.

Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй аливаа үйл явдлын мэдээллийг ТУЗ-д тайлагнан мэдээлж байх нь маш чухал юм. Энэ мэдээллийг тарааж чадаагүйн улмаас захиргааны байгууллагуудын анхааралд өртөж дотоод арилжаа хийж байж болзошгүй гэсэн сэжгийг төрүүлдэг байна.

Санхүүгийн болон бусад мэдээлэл веб хуудсын тусламжтайгаар тараадаг олон улсын сайшаагдсан туршлага байна. СЗХ-оос МУ-ын хуульд заасан бүхий л  олон нийтийн мэдээллээ компанийн веб хуудас дээрээ тавих шаардлагыг аудитын компаниудад тавихыг зөвлөж байгаа.

Жижиг хувьцаа эзэмшигчид, ялангуяа даатгуулагчид гол хяналтын бүтцийг мэдэхийг хүсвэл саад бэрхшээл байх ёсгүй. Өмчлөл буюу компанийн эздээд тэдгээрийн эзэмшлийн хувь хэмжээний талаарх мэдээлэл ил тод байх ёстой.

Тайлан дээр тусгагдсан бүх мэдээ, мэдээлэл ойлгомжтой, тодорхойн зэрэгцээ агуулга өндөртэй байх ёстой.

Захирлууд хоорондын харилцаа холбоо тодорхой, ил од байхын зэрэгцээ зохистой хяналт зайлшгүй шаардлагатай.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн