Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.13 |
ТУЗ-ийн хэмжээ хэт жижиг эсвэл хэт нүсэр байх нь бүтээмжийг бууруулах учраас тэнцвэрт байдлыг хангах нь маш чухал.
ТУЗ-ийн хэмжээ
Гишүүдийн тоо хэт бага байх нь хүлээсэн үүрэг хариуцлагаа үр ашигтай биелзүүлэхэд шаардагдах хүчин чадал болон хангалттай хараат бус гишүүдтэй байх боломжийг хомсдуулна.
Аудитын компанийн ТУЗ-ын бүтэц, түүний бодлого
ТУЗ-ийн гишүүдийг, гүйцэтгэх удирдлагаас хараат бус байлгах нь үүсэж болзошгүй сонирхлын зөрчлөөс сэргийлэх аргуудын нэг бөгөөд ТУЗ-ийн гишүүдийн 1/3-ээс доогүй хуьт нь хараат бус гишүүд байвал зохистой гэж үздэг.
Хувь хүнийг ТУЗ-д сонгон бүтцэд одоогийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч хувь хүний шаардлага байхгүй.
ТУЗ-ийн даргын хараат бус байдал нь ТУЗ-ийн хариуцлагыг өндөрсгөх, шийдвэр гаргалтыг сайжруулах, бүтээмж өндөртэй ТУЗ-ийг бий болгодог
Үр бүтээмж өндөртэй ТУЗ-тай байхын тулд зөвлөлийн гишүүн тус бүр хангалттай мэргэжил, боловсрол, дадлага, туршлагыг хуримтлуулсан байх шаардлагатай. Эдгээр шаардлагыг цаасан дээр буулгаснаар хэрэгжилтэнд онцгой ач холбогдол үзүүлдэг
ТУЗ-ийн хэн нэгэн гишүүн нь өөр бусад ТУЗ-ийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэггүй байх нь ТУЗ-ийн гишүүний сонирхлын зөрчлийг багасгах, хариуцлагатай, итгэл үнэмшилтэй ажиллах боломжтой байдаг.
Компанийн удирдлагын албан тушаалтан бүрийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг албан тушаалтан тус бүртэй хийдэг гүйцэтгэх удирдлагын үүрэг хариуцлагын зохицуулалт сайн байх чухал үзүүлэлт юм.
Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд ТУЗ-ийн гишүүнийг улируулан сонгож болно
Хэдийгээр “Монгол Улсын Хууль”-д ТУЗ-ийн хуралдах давтамжийн хамгийн бага хэмжээг зааж өгсөн ч илүү хяналттай үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахад сар бүр ТУЗ-ийн хурлыг хуралдуулах нь зохистой гэж үздэг.
ТУЗ өндөр хариуцлагатай үр бүтээлтэй ажиллах нэн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг нь гишүүд компанийн талаарх бүрэн бөгөөд цагаа олсон мэдээллээр хангагдсан байх явдал юм.
Тэргүүний туршлага дээр үндэслэн гүйцэтгэл үнэлгээний аргачлалыг боловсруулсан жил бүр гүйцэтгэлийн үнэлгээ хийж байх туршлагыг ЭЗХАХБ зөвлөж байна. Уг үнэлгээ нь зөвхөн ТУЗ-ийн нийт гүйцэтгэл төдийгүй гишүүн тус бүрийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэмжих аргачлал байх шаардлагатай. Компанийн гүйцэтгэл үнэлгээний систем нь ТУЗ-ийн цалин хөлс, сургалтын шаардлага хэрэгцээ, дүрэм журмын шинэчлэл түүний засвар, хязгаарлалтын хэрэгцээ шаардлагыг танин мэдэхэд маш чухал үүрэгтэй хэрэгсэл болдог.
ТУЗ-ийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг илүү тодорхой, ойлгомжтой болгохын тулд ТУЗ-ийн гишүүдтэй хөдөлмөрийн гэрээнээс гадна тусгай нэмэлт гэрээг хийх нь нэн чухал. ТУЗ-тэй гишүүдтэй хөдөлмөрийн гэрээнээс гадна тусгай нэмэлт гэрээг хийх нь нэн чухал.
Гүйцэтгэх удирдлагыг хангалттай мэдлэг, боловсрол, туршлага хуримтлуулсан хүнээр гүйцэтгүүлэхийн тулд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг заасан албан ёсны бичиг баримт боловсруулж мөрдүүлэх шаардлагатай.
ТУЗ нь тодорхой стратеги, бодлого, зорилтуудаар дамжуулан компанийн ерөнхий стратеги төлөвлөгөөг боловсруулах үүрэг хүлээдэг. Энэхүү стратеги төлөвлөгөөнд хүрэх үйл явцын хэрэгжилтийг хэрэгжилтийг хэмжихэд гүйцэтгэлийн үнэлгээний сайн аргачлал зайлшгүй шаардлагатай. Энэхүү тэргүүн зорилтыг боловсруулахад гүйцэтгэх удирдлагын баг болон Гүйцэтгэх захирлын оролцоо зайлшгүй шаардлагатай. Учир нь тэдний ажлын гүйцэтгэл болон цалин хөлж энэхүү үнэлгээний үр дүнтэй нягт хамааралтай байдаг. Мониторинг хийх механизмыг тухайн жилийн гүйцэтгэлийн тайланг ТУЗ-д тайлагнах байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй.
Аливаа гүйцэтгэл үнэлгээний системийн ач холбогдлыг танин мэдэхэд гүйцэтгэх удирдлагад тавьж буй ТУЗ-ийн идэвхитэй хяналт нэн чухал байдаг.
Орчин үеийн менежментийн хөгжилд гарсан томоохон дэвшил бол PMS буюу гүйцгэлийн үнэлгээний систем юм. PMS нь төлөвлөгөөт зорилгыг компанийн гүйцэтгэлийн үр дүнтэй харьцуулах аргачлал өөрөөр хэлбэл үнэлгээний систем юм. Гүйцэтгэлийн үнэлгээниг хэмжиж бодит үр дүнг гаргаснаар компанийн менежментийн хариуцлага өндөрсөх ач холбогдолтой. Дээд удирдлагын баг гүйцэтгэлийн үнэлгээний сургалт сурталчилгааны үр дүнд үнэлгээний системийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
ТУЗ нь өөрийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд эрсдлийн шинжилгээг тогтмол гүйцэтгэдэг байх шаардлагатай бөгөөд эрсдлийн үнэлгээ хийх, түүнийг тодорхойлох, эрсдлийн эсрэг авах арга хэмжээг төлөвлөдөг тогтмол бүтэцтэй байх нь зүйтэй.
Аудитын компанийн чанарын хяналтын нэгдсэн нэг бодлоготой, түүнийгээ дагаж мөрддөг, улмаар чанарын хяналтын мэргэжилтэн орон тооны байж, гэрэт ажил бүрийг аудиторын дүгнэлт гарахаас өмнө шалгадаг бодлоготойгоор ажиллаж компанийн үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах нэг үндэс болдог.
ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудын цалин, урамшууллын програм нь тэдгээрийн хувь хүн тус бүрийн болоод нийт багийн үйл ажиллагааны үр дүнтэй маш тодорхой уялдаа хамааралтай байх шаардлагатай.
ЭЗХАХБ болон Монгол улсын кодекс Компанийн хэтийн ерөнхий зорилгыг олон нийтэд түгээх, улмаар түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл тараалтын ач холбогдлыг онцолсоор иржээ.
Хуулийн дагуу компанийн засаглалын зорилго болон зорилтуудыг тодорхой болгохын тулд боловсруулсан бодлого, үйл ажиллагааны талаарх бичиг баримтыг үйлдэн хэрэгжүүлж байгаа эсэх, хэрэгжилтийг үнэлэх арга техник боловсруулсан байх ба компанийн засаглалын бодлогын тайлан нь санхүүгийн тайлангийн салшгүй нэг хэсэг байх ёстой.
ТУЗ-ийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
Хувь хүнийг ТУЗ-д сонгон ажиллуулдаг олон улсын тэргүүний туршлага байдаг. Эдгээр хүмүүсийг хугацаанаас нь өмнө халж, сэлгэх учир дутагдалтай бөгөөд сайн ажиллаж байгаа ТУЗ ихэвчлэн дахин сонгогдож ажилладаг.
ТУЗ хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хэрэглэгдэх, компанийн талаарх шаардлагатай бүх мэдээ мэдээлэл, тооцооллоор хангагдах эрхтэй бөгөөд, энэ нь ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үндэс болно.
Аудитын үйл ажиллагаанд АОУС-ыг мөрдөнө.
Аудитын компани нь: Аудитын тухай хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих эрх бүхий бүтэцтэй байх нь компанийн үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой байх нэг үндэс болно.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |