2304 ширхэг засгийн газрын үнэт цаасыг арилжлаа

Эх сурвалж : Зууны мэдээ

Нийтлэгдсэн : 2014.11.12

Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжих Санхүүгийн зохицуулах хорооны болон Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 178 тоот тушаал гарсан.

Энэ дагуу өнөөдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.25 хувийн өгөөжтэй, 230 400 000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 2 304 ширхэг ЗГҮЦ худалдан авах захиалга ирсэн байна. Уг саналыг үндэслэн Сангийн яамны зүгээс 100 хувь нийлүүлэлтийг баталгаажуулж, амжилттай арилжаа хийжээ. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцсон байна. Үүнд:

Засгийн газрын үнэт цаасны дараагийн арилжааны захиалгыг 2014 оны арваннэгдүгээр сарын 12-18-ны хооронд авах ажээ. Энэхүү арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай ЗГҮЦ арилжих юм байна. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ойрын хугацаанд нээх талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Г.Чимэг

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн