Зарим нэр бүхий брокер, дилерийн компанийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2014.11.12

Хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Мөнх-Огторгуй” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомж болон компанийн хүсэлтийг үндэслэн хүчингүй болголоо.

Мөн Үнэт цасны зах зээлийн тухай хууль болон Хорооны 506 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журам”-ын нөхцөл шаардлагыг хангаагүй дараах нэр бүхий компаниудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус 3 сарын хугацаатай түдгэлзүүлээд байна.

  1. “Ай трейд” ХХК
  2. “АБЖЯ” ХХК
  3. “Таван толгой хишиг” ХХК
  4. “Бумбат шигтгээ” ХХК
  5. “Очир капитал”ХХК
  6. “Капитал маркет корпораци” ХХК

 Дээрх нэр бүхий компаниуд холбогдох зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй тохиолдолд цаашид үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болно.

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Тэнгис -ийн

Д. Тулгаа -ийн

Д. Цэцэгмаа -ийн

Д. Отгончимэг -ийн

Э. Энхсайхан -ийн

Ч. Мөнхтөр -ийн

Ч. Лонжид -ийн

Д. Баяраа -ийн

Ч. Оюун-Эрдэнэ -ийн

Д. Насанбуян -ийн