Шүүхийн шийдвэрээр татан буугдсан нэр бүхий зургаан хувьцаат компанийн үнэт цаасыг үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлээс хаслаа

Эх сурвалж : Санхүүгийн Зохицуулах Хороо

Нийтлэгдсэн : 2014.10.23

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу үйл ажиллагаанууд хийгдэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хөрөнгө оруулагчдыг хамгаалах, Хөрөнгийн биржийн бүртгэлийг олон улсын нийтлэг жишигт хүргэх бэлтгэлийг хангах зорилгын хүрээнд Хорооноос хувьцаат компаниудад газар дээрх шалгалт хийж, үйл ажиллагаа нь зогссон, өмч хөрөнгө үрэгдсэн, хувьцаа эзэмшигчдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 165 хувьцаат компанийн үнэт цаасны арилжаагХорооны 2008 оны 77 дугаар тогтоолоор зогсоосон билээ.

Үнэт цаасны арилжааг зогсоосон компаниудын талаар авах арга хэмжээний талаар Хорооны 2008 оны 77 дугаар тогтоол баталсан бөгөөд Хорооноос зохих шаардлага, анхааруулгыг өгч ажиллан, тэдгээрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, үйл ажиллагааг нь сэргээх эсэх, эсхүл компанийг татан буулгах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ирлээ.

Дээрх тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эдгээр компаниудын талаар шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус Хороо өнөөдрийн байдлаар нийт 69 ХК-ийн үнэт цаасны арилжааг нь сэргээх, бүртгэлээс хасах асуудлыг шийдвэрлэсэн болно.

Хороо үнэт цаасны арилжааг нь зогсоосон 165 ХК-ийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “ЦАСТУ” ХК, “Чимбай” ХК, “Разноимпекс” ХК, “Туул баян” ХК, “Монел” ХК, “Модлог” ХК зэрэг компаниуд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр татан буугдаж, хуулийн этгээдийн эрх зүйн чадамжгүй болсон тул эдгээр компаниудын үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугар сарын 21-ний өдрийн 375 дугаар тогтоолоор үнэт цаасны бүртгэлээс хаслаа. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн