Бомбейн хөрөнгийн бирж хамгийн шилдэг нь боллоо

Эх сурвалж : Зууны мэдээ

Нийтлэгдсэн : 2014.11.12

Энэхүү өгүүллэг нь Шведийн “Дагэнс Индустри” хэмээх нэр хүндтэй эдийн засгийн сэтгүүл дээр энэ оны аравдугаар сарын 22-нд англи хэлээр гарсныг товчлон хүргэж байна.

“Гучин жилд анх удаа нам нь үлэмж олонх болж, юм хийж чадах эрч хүчийг олголоо. Моди нь мөн бизнесийг ойлгодог анхны Ерөнхий сайд юм. Энэтхэг орон өмнө нь сайн удирдагчтай байсан боловч тэд бизнесийг ойлгодоггүй эсвэл тоож үздэггүй байлаа” гэж Инфосисийг удирдах зөвлөлийн Рави Венкатесан хэллээ.

Саяхан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага энэ оны Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг 4.9 хувиас 5.7 хувь болно хэмээн тайлбарлажээ. Шинэ Засгийн газарт бизнест тааламжтай хандаж байна. Энэ нь гайхамшигтай 5-10 жилийг Энэтхэгт авч ирнэ. Дөнгөж гурван жилийн өмнө гэхэд ДНБ-ий өсөлт 9-4 хувь болж буурсан. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд л рупи дэх дарамт чанга хатуу байв. Тогтвортой бус үед хэрэглэх нөөц хэмээгддэг энэтхэгчүүдийн алт худалдан авах чадамжийг өнгөрсөн Засгийн газар бууруулж байлаа.

Энэтхэгийн засгийн газар долоон тэрбумыг дэд бүтцэд зарцуулна

Энэ мөнгө цахилгаан эрчим хүч, засмал зам, төмөр зам усан боомт болно. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдад их том боломжийг нээх юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг зүйл бол мэдээж Энэтхэгийн 1.2 тэрбум хүн ам. Энэ хүн амын тэн хагас нь хүч чадалтай, их хэрэглээтэй, тогтвортой баяиж буй 25-аас дооших насныхан байна. Тиймээс Энэтхэгийн өмнөт хэсэгт орших, гэхдээ бас амжилттай хөгжиж байгаа зургаан мужид анхаарлаа төвлөрүүлэхийг Рави Венкатесан гадаадын компаниудад зөвлөжээ.

Тэрээр “Энэтхэг бол нэг нэгж улс биш, харин бүхэл бүтэн тив улс юм. Ихэнх мужууд нь Франц, Германаас том. Энэ нь Европын холбоон дахь нэг талаас Португал, Грек нөгөө талаас Швед, Германы хооронд байдаг шиг том зааг ялгаа тэдгээр мужуудад бас  байгаа” гэжээ.

Модийн хөрөнгө улам бүр өсөж бэхжсээр байна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг санхүүгийн зах зээлүүд улам бүр тойрон хүрээлж байна. Тавдугаар сард түүнийг Ерөнхий сайдаар сонгогдоход санхүүгийн зах зээлүүд үлэмж тааламжтай хүлээн авсан бөгөөд тийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. Олон улсын капиталын асар их урсгал хүч түрэн орж ирсэн учраас Бомбейн хөрөнгийн бирж одоо 25 хувийн өсөлттэй байна. Ингэснээр Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийг дэлхийд хамгийн шилдэг нь болгов. Энэ өсөлт худалдан авалт, зарцуулалтын харьцаа Европ болон АНУ-аас ч өндөр үзүүлэлттэй байна.

Энэтхэгийн хөрөнгийн биржийн өсөлт цааш үргэлжилнэ. Энэтхэгийн эдийн засгийн их нөөц боломж нь тус улсын хүн амд оногдох ДНБ нь Хятадынхтай харьцуулбал дөнгөж 40  хувьтай байгаа нь үүний гол шалтгаан юм.

Хятадын төвшинд зэрэгцэж очих гол түлхүүр бол түүний 700 сая хөдөө тосгоны оршин суугчдыг хот суурины өндөр бүтээмжтэй ажил хөдөлмөрт шилжүүлэх явдал. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Энэтхэг орон суурь дэвсгэрээрээ шинэчлэгдэх ёстой болж байна.

Дараагийн таван жилд Энэтхэгт бүртгэлтэй компаниудын ашиг хоёр дахин өсөж, сүүлийн жилүүдийн түүхэндээ байгаагүй дөрвөн хувийн бага өсөлтөө нөхөн сэргээхийн хэрээр Энэтхэгийн хувьцааг өнөөдөр зарж эхлэхэд арай эрт байна гэж үзэж болно.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн