Монголын хувьцаат компаниудын засаглалын сайжруулахад төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх нь

Эх сурвалж : Зууны мэдээ

Нийтлэгдсэн : 2014.11.12

"Санхүү эдийн засгийн дээд сургууль"-ийн Бизнесийн удирдлагын мастерын зэрэг горилсон судалгааны ажил: Гүйцэтгэсэн-Магистрант Г.Бямбасүрэн

Өнөө үед улс орнууд эдийн засаг, санхүүгийн хямрал, пүүс, компаниудын шат дараалсан дампуурлын гол шалтгааныг дэлхийн олон улс орнуудын эрдэмтэн судлаачид компанийн засаглал муу байгаатай холбон тайлбарлах болсон.

Компанийн засаглал гэх ойлголт хэдийгээр шинэ боловч сүүлийн жилүүдэд бизнесийн болон төр засгийн зүгээс анхаарал хандуулан хууль, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг хийж байгаа. Гэсэн хэдий ч үндэсний хэмжээнд компанийн засаглал хэрэгжихгүй байгаа нь манай судлаачдын дүгнэлтүүдээс харагддаг.

Иймд компанийн засаглалыг сайтар судлах шаардлага тулгарч байгаа төдийгүй улс орон бүрийн хувьд өөрийн онцлогт тохирсон загварыг хууль эрх зүйн зохицуулалтандаа суулгаж, компанийн засаглалыг сайжруулах арга замыг эрэлхийлсээр байна. Тиймээс бид компанийн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэгч гол субъект болох ТУЗ түүний хараат бус гишүүдийн үүргийн хэрэгжилтийг судаллаа. Судалгааны хэсэгт хоёр төрлийн судалгаа хийгдсэн ба эхнийх нь Монголын компанийн засаглалын өнөөгийн байдлыг МХБ, ҮСХ, СЗХ, Монгол банк зэрэг холбогдох байгууллагуудаас гаргасан статистик мэдээ, судалгаа, мэдээ тайлан зэрэг хоёрдогч эх сурвалжуудыг ашиглан судалсан бол Монголын ХК-иудын ТУЗ, түүний хараат бус гишүүдийн үүргийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг МХБ, КЗХТ, СЗХ-ны компанийн засаглалын үндэсний зөвлөл, үнэт цаасны газар зэрэг байгууллагуудаас анкетын асуулгын аргаар судалгаа авч судалсан болно.

Монголын ХК-иудад компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудын дотор ТУЗ-ийн үүргийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр хууль сахиулах байгууллагууд болон манай ТУЗ-ууд анхаарах цаг нь болжээ.

Сонгон хийсэн судалгаанаас харахад манай орны хувьд ТУЗ, түүий хараат бус гишүүдийн үүргийн хэрэгжилт компанийн засаглалын индексийн бараг ажиглагдаагүй категорт буюу 46%-тай гарсан нь үүргийн хэрэгжилт муу үнэлгээтэй байгаа нь судалгаанаас харагдсан.

КЗ индекс= тухайн судалгааны нийт авсан оноо/ нийт авах ёстой оноо*100%= 46%

Дээрх судалгааг нэгтгэн харвал Монголын компанийн засаглалын өнөөгийн байдлаар компанийн засаглалын үндсэн зарчмуудын хэрэгжилт хангалтгүй байна. Энд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь ТУЗ, түүний хараат бус гишүүдийн үүргийн хэрэгжилт бараг ажиглагдаагүй буюу муу үнэлгээтэй байгаа нь нөлөөлж байна. Иймд ТУЗ болон хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь манай оронд компанийн сайн засаглалыг хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Учир нь ТУЗ компанийн сайн засаглалын гол хэрэгжүүлэгч бөгөөд хараат бус гишүүд нь ТУЗ-аа хараат бусаар хянаж хувьцаа эзэмшигч бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахад нөлөө үзүүлнэ. Тиймээс ТУЗ-ийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, үүргийн хэрэгжилтэнд тавих хяналтаа нэмэгдүүлэх нь компанийн сайн засаглалыг төлөвшүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх хүчин зүйлс нь болно.
 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн