Санхүүгийн зохицуулах хороо мэдээлж байна

Эх сурвалж : Зууны мэдээ

Нийтлэгдсэн : 2014.11.12

Тус хорооны ээлжит арван есдүгээр хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэцэн шийдвэрлэв.

Үүнд: Нэг. Тамгийн газрын эрхлэх асуудлын хүрээнд:

  • “Өмгөөллийн одгэрэл энд партнерс” ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.
  • Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх “Вислекс” ХХК, “Контактлегал консалтынг” ХХК, “Лексусконсалтинг групп” ХХК, “Контактлегалконсалтинг” ХХК, “Ананд энд Батзаяа” ХХК, “Эдийн засаг эрх зүйн зөвлөгөө” ХХК-иудыг бүртгэлээс хасав.

Хоёр. Үнэт цаасны зохицуулалтын хүрээнд :

  • “Ард капитал групп ҮЦК” ХХК-ийг гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөв.

Гурав. Даатгалын зохицуулалтын хүрэнд:

  • “Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
  • “Дэвжих дэлгэрэх холдинг” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Дөрөв. Бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

  • “Барс капитал” ХХК, “Мөнх орших капитал” ХХК, “Нано капитал“ ХХК, “Капиталконтинент инвестмент” ХХК, “Эбо-Инвест” ХХК-иудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.
  • “Газаркапитал ББСБ” ХХК-ийг “Газарпартнерс ББСБ” ХХК-тай нэгтгэхийг зөвшөөрч, “Газаркапитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
  • “Сити инновэйшн” ХКХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн