“Оюутолгой”- н баяжмалын борлуулалт өсчээ

Эх сурвалж : Зууны мэдээ

Нийтлэгдсэн : 2014.11.12

“Оюутолгой” компани өөрийн толгой компани болох “Туркойз хилл ресурс”-аар дамжуулан энэ оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа өчигдөр олон нийтэд мэдээллээ.

Энэ оны есдүгээр сарын 30-наар дуусгавар болсон уг тайлангийн танилцуулгатай холбогдуулан “Оюутолгой” компанийн санхүү хариуцсан захирал Стив Дугган “Гуравдугаар улирлын тайлангийн дүн манай компанийн хамт олон ил уурхайгаа аюулгүй бөгөөд оновчтой хэмжээнд ажиллуулж, борлуулалтаа тогтвортой өргөжүүлж байгааг харууллаа” гэв.

Оны эхний есөн сард “Оюутолгой” компанийн борлуулалтын орлого 466.1 сая ам.долларт хүрчээ. Энэ нь 220 мянга гаруй тонн зэс, алтны баяжмал борлуулсан гэсэн үг. Баяжмал дахь металлын агуулгыг задалбал, ойролцоогоор 302.6 сая ам.долларын 53 мянга 600 тонн зэс, 158.5 сая ам.долларын 144 мянган унци алт, таван сая ам.долларын 232 мянган унци мөнгө борлуулсан байна. Борлуулалтын өртөг 380 сая ам.доллар болсон бөгөөд Монгол улсын Засгийн газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 25.4 сая ам.доллар төлжээ. Баяжмалын борлуулалт энэ оны хоёрдугаар улирлаас есөн хувиар өссөн байна.

Г.Ган

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн