Гэр бүлийн компанийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.12

Компани нь өөрийн үнэт зүйлс, удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагыг маш тодорхой тайлбарласан компанийн засаглалын гарын авлагатай.

Удирдах зөвлөл нь компанийн үүрэг, хариуцлага, үнэт зүйлсийг тусгаж баталсан маш тодорхой удирдамж бүхий баримт бичигтэй байх ёстой. Удирдах зөвлөл компанийг стратегийн чиглэл, удирдамжаар хангахын зэрэгцээ гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэл, хувьцаа эзэмшигчдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, компанийн өрсөлдөхүйц хэрэгцээ шаардлагын тэнцвэртэй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Удирдах зөвлөлийн дарга нь гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй, гүйцэтгэх бус гишүүн байдаг. Компанийн удирдах зөвлөл нь сонирхлын зөрчил үүсч болзошгүй асуудлар хараат бус дүгнэлт гаргах чадвартай, гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй хангалттай тооны хараат бус гишүүдийг томилж ажиллуулахад анхаарах ёстой. Ялангуяа удирдах зөвлөлийн дарга мэргэжлийн бөгөөд гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй гишүүн байх нь нэн зохистой.

Удирдах зөвлөлийн гуравны нэгээс доогүй хувь нь “хараат бус” гишүүд байдаг. Компанийн дотор гарч болох сонирхлын зөрчлийг аль болох багасгахын тулд гүйцэтгэх дээд удирдлагаас хараат бусаар ажиллах, мөн тус улсын хууль тогтоомжид заасны дагуу удирдах зөвлөлийн нийт гишүүдийн дор хаяж гуравны нэгийг хараат бус гишүүдээр бүрдүүлэхийг зөвлөмж болгодог.

Удирдөх зөвлөлийн дарга нь тухайн компани, түүний охин компани, эсвхүл нэгдмэл сонирхолтой компанид гүйцэтгэх удирдлагын аливаа албан тушаалыг давхар хашдаггүй. Компанийн шилдэг туршлагаар бол, ТУЗ-ийн хариуцан тайлагналд шийдвэр гаргалтыг сайжруулах, хүчтэй, үр дүнтэй зөвлөлийг бий болгохын тулд ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх дээд удирдлагын аливаа чиг үүргийг зааглан салгахыг шаарддаг.

Компанийн үндсэн зорилтууд, тэргүүлэх ач холбогдолтой асуудлуудыг маш ойлгомжтой тодорхойлж, янз бүрийн оролцогч талуудын эрх ашгийг харгалзан үзсэн бөгөөд гэр бүлийн болон гэр бүлийн бус хувь нийлүүлэгчдийн эрхийг хамгаалсан, “эрхэм зорилго”, “алсын хараа” болон компанийн стратегийг УЗ-өөс баталж, нийт хувь нийлүүлэгчдэд танилцуулдаг. ЭЗХАХБ-ын Компанийн засаглалын зарчмууд болон Монгол улсын Компанийн засаглалын кодекст компанийн үндсэн зорилго, зоритлт болон эдгээр зорилтыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд тайлганахыг шаардсан байдаг.  Эдгээрийг жилийн эцсийн тайлан, мөн байгууллагынхаа “эрхэм зорилго”-д тусган олон нийтэд толилуулах нь хамгийн зохистой юм.

Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүн тус бүр тэдний ажлын гүйцэтгэл, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан удирдахуйн ухааны сургалтын хөтөлбөр тогтмол хамрагддаг. ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга компанийн засаглалын сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авахыг Монгол улсын хууль тогтоомжоор шаарддаг. Энэ хууль тогтоомжийн заалтыг гэр бүлийн компаниуд хэр биелүүлдэг болох нь энэ асуултын үр дүнгээс харагдаж байна. Компани, түүний хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс ажил үүргээ гүйцэтгэх удирдах зөвлөлийн нийт гишүүд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, илүү чадварлаг болохын тулд сургалтад тогтмол хамрагдах нь тэргүүн туршлага юм.

Удирдах зөвлөл дэргэдээ аудитын, цалин урамшууллын, хүний нөөцийн гэх мэт тусгайлсан чиг үүргийг гүйцэтгэх бе даасан гишүүд бүхий хороодыг байгуулж ажилладаг. Удирдах зөвлөл хороодын шийдвэрийг хараат бусаар гаргах чадвартай хангалттай тооны хараат бус гишүүдийг томилж ажиллуулахад анхаарах ёстой. Гэр бүлийн компаниуд бүтцийн харьцангуй жижиг байгаа юм. Удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шалгуурын Монгол улсын хууль тогтоомжид төдийлөн сайн тусгаагүй байдаг. Удирдах зөвлөл нь хараат бус гишүүний хувь хүний зан чанар, удирдан зохион байгуулах ур чадвар, шударга, хариуцлагатай байдал, нас намба, өндөр ёс зүйтэй байх гэх мэт шалгуурт анхаарах ёстой.

Манай аудитын хороо компанийн үйл ажиллагааны төрөл бүрийн чиглэлд хамаарах асуудал, санхүүгийн хяналт, толилуулга, аудитын ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. АХ-ны гишүүд компанийн санхүүгийн тайланг хянахаас гадна гүйцэтгэх удирдлагаас гаргасан нягтлан бодох бүртгэлийн нарийвчилсан тооцоо, дүгнэлт мөн нягтлан бодох бүртгэлд нэвтрүүлэх шинэ зарчим, дүрэм журмын талаар хэлэлцдэг.

Нэр дэвшүүлэх хороо нь албан тушаал болон ажлын байранд хамгийн сайн тохирох нэр дэвшигчдийг олж тодорхойлдог. Нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн томилгооны талаар зөвлөмж өгөх, ТУЗ түүний хороодод ажиллах гишүүдийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, ажлын туршлагатай тэнцвэртэй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллана нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ, түүний дэргэдэх хороодод ажиллах гишүүдийг сонгох, үүрэгт ажилд нь оруулах тусгайлсан чиг үүргийг гүйцэтгэдэг онцлогтой.

Удирдах зөвлөл дэргэдээ цалин урамшууллын хороог байгуулж ажиллуулдаг. Цалин урамшууллын хороонычиг үүрэг нь тухайн байгууллагын эрх ашиг, үйл ажиллагааны эрхэм зорилго, стратегид нийцсэн, тэдгээрийг дэмжих цалин урамшууллын зохистой бодлого, стратегид нийцсэн, тэдгээрийг дэмжих цалин урамшууллын зохистой бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд оршино.

Удирдах зөвлөл нь гишүүн нэг бүртэйгээ түүний үүрэг, харицлага, гүйцэтгэх чиг үүргийг тодорхой заасан хөдөлмөрийн гэрээ, эсхүл эрх зүйн чадамжтай бусад гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг. Удирдах зөвлөлийн гишүүн, үүний дотор хуулийн этгээдийн төлөөлж буй удирдах зөвлөлийн гишүүн тус бүрийн хөдөлмөрийн гэрээнд түүний гүйцэтгэх чиг үүргийг тодорхой тусгасан байна. Гэр бүлийн компаниуд бүх ажилтнуудтайгаа түүний үүрэг, хариуцлага, гүйцэтгэх чиг үүргийг тодорхой заасан хөдөлмөрийн гэрээ, эсхүл эрх зүйн чадамжтай бусад гэрээг харилцан тохиролцон байгуулсан байх ёстой.

Манай компани ажлын гүйцэтгэлийн үр дүнг өмнө нь тодорхойлсон зорилго, зорилтуудтайгаа харьцуулан хэмжих, улмаар удирдах зөвлөлийн бодлого, стратегийн хэрэгжилтийг хэмжих зорилгоор гүйцэтгэлийн хараат бус үнэлгээг жил бүр хийх бодлогыг баталж хэрэгжүүлдэг. Орчин үеийн компанийн удирдлагын үйл ажиллагаанд нэвтрээд байгаа чухал ач холбогдолтой шинэлэг зүйлсийн нэг бол компанийн ажлын гүйцэтгэл, үр дүнг өмнө нь тодорхойлсон зорилтуудтай харьцуулан хэмжих гүйцэтгэлийн үнэлгээний системийг ашиглах болсон явдал юм.

Удирдах зөвлөл нь нийт гишүүдийн ажлын нэгдсэн болон гишүүн тус бүрийн ажлын гүйцэтгэлийг тогтоосон бэнчмарктай харьцуулан жил бүр үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний журмыг хэрэгжүүлдэг. Гүйцэтгэлийн үнэлгээ нь компанийн үйл ажиллагааг үнэлэх чухал ач холбогдолтой арга хэрэгсэл бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүдийн цалин урамшууллыг тогтоох, сургалтын хэрэгцээг тодорхойлох, гэрээний нөхцлийг шинэчлэх, эсхүл гэрээний нөхцөлд тодорхой хязгаарлалт тогтоох зэрэг гүйцэтгэлийг дээд зэргээр сайжруулахад ашигладаг. ТУЗ нь зөвлөлийн болон дэргэдэх хороод, гишүүн тус бүрийн гүйцэтгэлийн үнэлгээний тайланг компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд жилд ядахдаа нэг удаа тайлагнахыг Монгол улсын Компанийн засаглалын кодекст зөвлөмж болгсон байдаг.

Удирдах зөвлөл нь нийт гишүүдийнхээ мэргэжлийн боловсрол, тасралтгүй сургалт, гэрчилгээтэй холбоотой шаардлагыг тодорхойлсон бодлогыг боловсруулж, батлан хэрэгжүүлдэг. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг үр бүтээлтэй явуулахын тулд түүний нийт гишүүд Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжид заасан хамгийн доод шалгуурыг хангасан байхаас гадна шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байха ёстой.

Өөр бусад ямар нэгэн компанид гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй гадны мэргэшсэн менежерүүдийг гэр бүлийн компанийн удирдах зөвлөлд ажиллуулах нь компанийн үйл ажиллагаанд онцгой ашигтай гэдгийг гэр бүлийн компаниуд зөвшөөрдөг байна.

Гэр бүлийн компанийн гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй ТУЗ-ийн гишүүд гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаанд болон гэр бүлийн зөвлөлд нэн ач холбогдолтой.

Гэр бүлийн эзэмшлийн компанийн ТУЗ нь бизнесийн олон чиглэлийн асуудлаар эрх мэдлийн заагийг тогтоож, тухайн компанийн бусдаас ялгарах онцлог болох бодлого, үнэт зүйлсийг залгамж чанарыг баталгаажуулах ёстой. ТУЗ-ийг байгуулах нь компанид олон талын ашигтай бөгөөд ялангуяа компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг гүйцэтгэх удирдлагыг стратегийн удирдлага, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг ТУЗ-өөс салган, чиг үүргүүдийг салгах нь онцгой ач холбогдолтой юм.

Компанийн урт хугацааны амжилт, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд шийдвэр гаргах, гүйцэтгэх удирдлагад хяналт тавих ажиллагааг хараат бусаар гүйцэтгэж, бодитой шинжилгээ хийх эрх мэдэл ТУЗ-д байх ёстой.

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах гүйцэтгэх дээд удирдлагын чиг үүрэг нь хяналт, стратегийн удирдлагаар хангах ТУЗ-ийн чиг үүргээс ялгаатай тул ТУЗ-ийн даргын албан тушаалыг гүйцэтгэх дээд удирдлагаас салгаж тусад нь байлгах ёстой.

Удирдах зөвлөл нь гишүүн тус бүрийнхээ үүрэг хариуцлага, үйл ажиллагааг тодорхойлсон УЗ-ийн бодлого, журмыг батлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь тэдний чиг үүргээ гүйцэтгэхэд шаардагдах компанийн талаарх бүх мэдээ мэдээллийг олж авах эрх мэдлийг баталгаажуулдаг. Удирдах зөвлөийн гишүүд чиг үүргээ гүйцэтгэхийн тулд холбогдох үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь олж авах эрхтэй байх ёстой. Удирдах зөвлөлийн гишүүд чиг үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, компани болон түүний хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө ажиллахын тулд бүрэн мэдээлэлтэй байх шаардлагатай юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн