Гэр бүлийн компанийн засаглалын мэдээллийн ил тод, нээлттэй байдал

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.12

Материаллаг мэдээллийн тайлагнал

Компанийн санхүүгийн бүх тайланг Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт (ОУСТ)-ын дагуу гаргах ёстой. Санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн стандарт аргачлалын дагуу тайлагнах нь компанид үнэн зөв, найдвартай, холбоотой, харьцуулах боломжтой сайнхүүгийн, санхүүгийн бус материаллаг мэдээллийг олж авах боломжийг олгодог.

Тайлагнах мэдээллийн чанар

Хувь нийлүүлэгчдэд хүргэх мэдээллийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналыг зохих стандартын түвшинд гаргаж толилуулдаг. Чанарын өндөр стандартыг дагаж мөрдөх нь компанийн тайлагналын үнэн зөв, найдвартай байдал, харьцуулах боломжийг дээшлүүлж, гүйцэтгэлийг лавшруулан судлах боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог тул компанийг хянах хөрөнгө оруулагчдад олгодог тул компанийг хөрөнгө оруулагчдын чадавхи сайжирдаг гэж үздэг. Компани нь ил тод байдлыг хангах хүсэл эрмэлзэл, зорилтоо бүрэн илэрхийлсэн, мөн зах зээлийн оролцогсод болон сонирхогч бусад этгээдэд нээлттэй, ил од тайлагнах тухайгаа баталгаажуулсан бодлоготой байх ёстой. Түүнчлэн компани толилуулгын хууль ёсны үүргээ бүрэн биелүүлж байгаа эсэх, гарсан материаллаг мэдээллийн цаг хугацаанд нь тогтмол тайлагна тогтолцоог бий болгосон эсэхийг ТУЗ хянах үүрэгтэй.

Вебсайт

Компани нь үйл ажиллагаатайгаа холбоотой мэдээллийг тавих интернетийн вебсайтыг ажиллуулдаг. Компани өөрийн вебсайттай болж, түүндээ Монгол улсын хууль тогтоомжид заасаг олон нийтэд тайлагнах тайлан мэдээ, баримт бичиг зэрэг үйл ажиллагаатайгаа холбоотой бүхий л мэдээллийг тавихыг зөвлөмж болгодог. Интернетээр тайлагнах нь олон нийт, оролцогч талуудад хамгийн хямд, шуурхай хүрдэг тул санхүүгийн зах зээлийн болон бусад мэдээллийг хэвлэл мэдээллийн энэхүү хэрэгслээлр хүргэх нь улам бүр түгээмэл болож байна. Компани вебсайтдаа дахаар мэдээллийн тавих хэрэгтэй:

  • Компанийн дүрэм, түүний нэмэлт өөрчлөлт
  • Компанийн хөгжлийн стратегийн талаарх мэдээлэл
  • Санхүгийн тайлан бүхий бизнесийн үйл ажиллагааны тайлан
  • Хувьцаа үнэт цаасны танилцуулга
  • Хөндлөнгийн аудиторын тайлан
  • Материаллаг үйл явдлын тайлан
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх мэдээлэл
  • ТУЗ-өөс гаргасан чухал ач холбогдолтой шийдвэрүүд
  • Санхүү нягтлан бодох бүртгэлийн шалгуур

 Компанийн санхүүгийн албаны дарга нь ерөнхийдөө гүйцэтгэх удирдлага, хөндлөнгийн аудитор болон бусад эх сурвалжаас авсан мэдээллийг үнэлж дүгнэх замаар компанийн санхүүгийн тайлан гаргалтыг санхүүгийн албаны дарга хянадаг байна.

Санхүүгийн алба дараах асуудлуудтай холбоотойгоор дүгнэлт гаргаж УЗ-д танилцуулна

  • Олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг зохих ёсоор баримталж буй эсэх
  • Дотоод аудит, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааны хяналт
  • Компанийн санхүүгийн тайлан, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулах
  • Дотоод аудитын нэгжийн даргыг томилох, уг нэгжийн ажиллагсдын цалин урамшууллыг тогтоох
  • Хөндлөнгийн аудиторыг сонгох, сонирхлын зөрчилтэй хэлцлийг хянах

Компани нь санхүүгийн тайландаа хөндлөнгийн аудитын шалгалт хийгдэж баталгаажуулдаг. Компанийн материаллаг бүхий л асуудалд хамаарах санхүүгийн байдал, гүйцэтгэлийг санхүүгийн тайланд үнэн зөв тусгасан гэдгийг хөндлөнгийн, бодит нотолгоогоор ТУЗ, хувьцаа эзэмшигчдэд батлан харуулахын тулд хөндлөнгийн, хараат бус, чадварлаг, мэргэшсэн аудитороор жил бүр аудитын шалгалт хийлгэхийг олон улсын шилдэг туршлага зөвлөмж болгодог

Хөндлөнгийн аудитортой хийх хуралд компанийн гүйцэтгэх дээд удирдлагыг оролцуулахгүй байх нь компанийн аудитын болон санхүүгийн хяналтын зохистой эсэхийг нээлттэй, илэн далангүй хэлэлцэхэд чухал ач холбогдолтой. Зохистой удирдлагатай ихэнх компани ингэж ажилладаг. Компани аудитын хорооны бүх хурлыг гүйцэтгэх дээд удирдлага болон ТУЗ-ийн даргыг оролцуулахгүйгээр явуулж байх хэрэгтэй.

Удирдах зөвлөл нь хөндлөнгийн аудиторыг ээлжлэн ажиллуулах, томилсон аудитороо 4 жил тутамд өөрчлөх, мөн тухайн аудиторыг дахин томилох асуудлыг наад зах нь 2 жилийн дараа шийдвэрлэдэг байх бодлогыг баталж хэрэгжүүлдэг. Сонирхлын зөрчлөөс ангид байх, үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх, хөндлөнгийн аудиторт олгох үүндээс томилогдсон хөндлөнгийн аудиторт олгох үүднээс томилогдсон хөндлөнгийн аудиторыг ээлжлэн ажиллуулах бодлогыг баталж, хэрэгжүүлэхийг Монгол улсын Компанийн засаглалын кодекст зөвлөмж болгосон байдаг.

Хөндлөнгийн аудитор нь зөвхөн аудитын үйлчилгээ үзүүлэхээр хязгаарласан сонирхлын зөрчлийн эсрэг удирдамжийн дагуу ажиллаж, аудитын үйлчилгээнд үл хамаарах техникийн, захиргааны эсхүл зөвлөх бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглох зэрэг заалтуудыг тусгасан хөндлөнгийн аудитын үйлчилгээ, ажлын гүйцэтгэлийн бодлогыг удирдах зөвлөлөөс баталж хэрэгжүүлдэг. Компанид аудитын шалгалт хийх, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх хөндлөнгийн аудиторын оролцоо зөвхөн компанийн хөндлөнгийн аудитын бодлогод заасан ажил, үйлчилгээгээр хязгаарлагдах ёстой. Үзүүлж буй үйлчилгээ нь зөвхөн аудитын болон нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээгээгр хязгаарлагдах бөгөөд аудитын үйлчилгээнд үйл хамаарах техникийн, захиргааны эсхүл зөвлөх бусад үйлчилгээг үзүүлэхийг хориглодог

Манай удирдах зөвлөл жилийн эцсийн тайлан, санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналтын талаарх мдээллийг нйт хувь нийлүүлэгчдэдээ жил бүр тайлагнадаг. Нийт хувьцаа эзэмшигчид компанийн санхүүгийн болон санхүүгийн бус материаллаг бүх мэдээллийг цаг хугацаанд нь, эрх тэгш, чөлөөтэй олж авах эрхтэй байх ёстой.

Компани нь удирдах зөвлөл болон гүйцэтгэх дээд удирдлагад ажиллаж буй албан тушаалтнуудын талаарх холбогдох бүх мэдээллийг олон нийтэд тайлагнах бодлогыг баталж хэрэгжүүлдэг. ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх дээд удирдлагад ажиллаж буй албан тушаалтнуудын мэдээлэл, ялангуяа эзэмшсэн мэргэжил, боловсрол, ур чадвар, сонгон шалгаруулалтын ажиллагаа, өөр компанийн удирдлагад ажилладаг эсэх, ТУЗ-өөс хараат бус гишүүн гэж үздэг эсэх, тэдний цалин урамшууллын бодлогыг олон нийтэд толилуулах ёстой.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн