Гэр бүлийн компанийн хувь нийлүүлэгчдэд эрх тэгш хандах

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.12

Гэр бүлийн компанийн хувь нийлүүлэгчдэд эрх тэгш хандах

  • Мэдээллийн тайлагнал
  • Холбоотой этгээдийн хэлцлийг тайлагнах
  • Жижиг хувь нийлүүлэгчид
  • Гэр бүлийн компанид засаглалыг төлөвшүүлэх
  • Гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн бодлогыг тодорхойлох

Үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу хувьцаат компани санхүүгийн болон санхүүгийн бус дэлгэрэнгүй мэдээллээ тайлагнах ёстой. Гэхдээ хууль тогтоомжоор шаардсан мэдээллийн толилуулга өрсөлдөөний эрсдлийг бий болгож, компанийн бизнесийн болон санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болох юм. Монголын дийлэнх компаниудын хувьд энгийн гэж болохоор олон мэдэллийг бизнсийн агуулгаар нууцлах шаардлагатай гэж үздэг ч өрсөлдөөний орчинд зөвхөн цөөн тооны нөхцөл байдалтай холбоотойгоор ийм эрсдэл үүсдэг. Үнэхээр нууцлах шаардлагатай зарим мэдэллийг жишээ болгон дурдвал, үнэ тогтоох нөхцөл, техникийн тодорхойлолт, төлбөрийн нөхцөл зэрэг юм. Толилуулгатай холбоотойгоор гарч болзошгүй хүндрэлийг шийдвэрлэхийн тулд хууль тогтоогчид, зохицуулагч байгууллагуудын зүгээр мэдээллийн нууцлалыг хадгалахыг шаардах боломжийг компаниудад олгосон системийг боловсруулаад байна. Нийт хувь нийлүүлэгчдэд бүхий л мэдээллийг бүрэн тайлагнах бодлогыг хуулиар зохицуулсан байдаг.

ТУЗ нь компанийн дүрэм, журамд заасны дагуу оролцогч талуудтай хийсэн материаллаг, санхүүгийн болон бизнесийн бүх хэлцэл, мөнх холбоотой этгээдтэй хийсэн хэлцэл тус бүрийг жилийн эцсийн тайландаа нарийвчлан тусгаж толилуулдаг. Холбоотой этгээд гэдгийг хэрэв нэг этгээд нөгөө этгээдийнхээ санхүү болон үйл ажиллагааны шийдвэрт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх боломжтой, эсхүл хамтарсан хяналтыг хэрэгжүүлдэг этгээд гэж тодорхойлдог. Холбоотой этгээдийн хэлцэл, үйл ажиллагааг компанийн вебсайт болон жилийн эцсийн тайланд тусгаж, олон нийтэд толилуулах ёстой.

Жижиг хувьцаа эзэмшигчид нь хяналтын багцыг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн шууд болон шууд бус ашиг сонирхол, дээрэнгүй үйлдлээс хамгаалагдах эрхтэй бөгөөд тэдэнд ТУЗ-д буй төлөөлөгчөөрөө дамжуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо барагдуулах үр дүнтэй механикм үйлчилдэг байх ёстой. Компани удирдах зөвлөлд жижиг хувь нийлүүлэгчдийн төлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Компанийн ажил эрхлэлт, ногдол ашиг, бусад ашиг орлогод нөлөөлж болзошгүй дүрэм журам, шийдвэртэй холбоотой асуудлыг гэр бүлийн нийт гишүүдэд ил тод, нээлттэй байлгах нь нэн чухал учраас гэр бүлийн гишүүд санал бодлоо илэрхийлэх, аливаа чухал шийдвэрийг хамтдаа гаргахад туслах албан ёсны харилцааны сувгийг бий болгох ёстой.

Гэр бүлийн гишүүдийн хувьцааны эзэмшлийн бодлогын талаар ойлгомжтой, тодорхой зааварта байх нь хувьцааны эзэмшлийн эрхтэй холбоотойгоор гэр бүлийн гишүүдийн дунд үүсэх хүлээлтийг зохистойгоор шийдвэрлэх боломжийг олгодог. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн