Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.12 |
Компанийн засаглалын орчин нь хувьцаа эзэмшигчдийнхээ Хувьцаа нийлүүлэгчдийн хурал /ХНХ/-ын мониторинг хийх, бүртгэл, шийдвэр гаргалтанд оролцох мөн ТУЗ-ийн гишүүдийг сонгох эрхийг хамгаалах үүрэгтэй.
“Компанийн тухай хууль”-д тодорхой заасан байдаг. Түүнчлэн, компанийн дүрмээр компанийн хувьцаа нийлүүлэгчдийн эрхийг тогтоож болдог.
Компанийн засаглалын тогтолцоо нь хувь нийлүүлэгчид-ийн хуралд хяналт тавих, бүртгэлд хамрагдах, шийдвэр гаргалтад оролцох, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг хувь нийлүүлэгчид нь аливаа саад хүндрэлгүйгээр хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, саналаа өгөхийн зэрэгцээ компанийн эзэмшлийн талаарх бүхий л мэдээлэл, хуралд оролцогсдын нэрсийн жагсаалт, материаллаг болон материаллаг бус санхүүгийн мэдээллийг олж авах эрхтэй байна. Компанийн засаглалын бат бөх, зөв тогтолцоог бий болгохын тулд эхний ээлжид хувь нийлүүлэгчдийн хурлын бүртгэлд хамрагдах, хяналт тавих, хурлын шийдвэр гаргахад оролцох, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, холбогдох аливаа мэдээлэл, хуралд оролцогсдын нэрсийн жагсаалтыг авах зэрэг эрхийг тодорхойлсон заалтуудыг компанийн дүрэмд оруулж, нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй.
Компанийн өндөр албан тушаалд өрсөлдөж буй гэр бүлийн гишүүд гаднаас өрсөлдөж буй гэр бүлийн бус өрсөлдөгчтэйгээ харьцуулахад илүү сайн гэдгээ нотлон харуулах ёстой бөгөөд учир нь гэр бүлийн гишүүн хувьцаа эзэмшигчтэй харьцуулахад албан тушаалд дэвших шалгуурыг амжилттай давсан гадны хүмүүст өөр ажил олдох нь илүү хялбар байдаг. Компани дахь гэр бүлийн нөлөөлөл нь гэр бүлийн гишүүн бус компанийн гүйцэтгэх удирдлагын хүчин чармайлтыг дарах бус харин компанийн амжилттай ирээдүйн төлөө байх болно гэдгийг харуулах хэрэгтэй. Гэр бүлийн зүгээс компанийн ирээдүйн төлөө санаа тавьж байгаа нь энэ тохиолдолд хувь нийлүүлэгчдийн эрхийг хамгаалах үндсэн зорилгоо хэрэгжүүлж байгаагийн баталгаа болох юм.
Компанид ямар нэгэн шалтгааны улмаас томоохон маргаан гарсантай холбоотойгоор хохирсон жижиг хувьцаа эзэмшигчид зах зээлийн хамгийн өндөр үнээр өөрсдийн оруулсан хөрөнгөө татах, эзэмшлээ шилжүүлэх эрхээр хангагдсан байх ёстой. Компани жижиг хувь эзэмшигчид оруулсан хөрөнгөө татахад ямар нэгэн хязгаарлалт тавигдах ёсгүй бөгөөд эдгээр нь хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэхэд гэр бүлийн зүгээс туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа гэр бүлийн гишүүн нь маргаан шийдвэрлэх арга механизмаар дамжуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хохирлоо үр дүнтэй барагдуулах боломжтой. Гэр бүлийн гишүүд эсхүл гэр бүл хооронд үүссэн маргааныг тухай бүр богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй бол компани, түүний ТУЗ-ийн үйл ажиллагаанд саад учруулж болох юм. Хувь хүмүүс хоорондын маргаан зөрчил нь гэр бүлийн компани салж бутрах үндсэн шалтгаан болдог. Компани эзэмшигч гэр бүл нь гарч болзошгүй бүх төрлийн маргаан зөрчлийг бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээнд газар авхуулахгүйгээр таслах зогсоох, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л маргааныг цаг тухайд нь хэлэлцэн, зөвлөлдөж шийдвэрлэх асуудлыг баталгаажуулах үүрэгтэй.
Гэр бүлийн зөвлөл нь компанийн ТУЗ-ийн гишүүнээр гэр бүлийн ямар гишүүн сонгогдох эрхтэйг шийдвэрлэх үүрэгтэй. Гэр бүлийн зөвлөл нь гэр бүлийн дүрэмд тодорхойлсон гэр бүлийн үнэт зүйлс, алсын хараа, эрхэм зорилгыг бүрэн ухамсарласан, мэргэжлийн хувьд компанийн төлөө урт хугацаанд үр бүтээлтэй ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй гишүүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй.
Гэр бүлийн зөвлөл нь компани, гэр бүлийн эрх ашгийг дээдлэн залгамж халааг бэлтгэх асуудлыг мэргэжлийн түвшинд анхааралтай судалж шийдвэрлэдэг. Гэр бүлийн бизнест залгамж халааг бэлтгэх төлөвлөгөө боловсруулах нь нийтлэг байдаг асуудлын нэг бөгөөд хамгийн тохиромжтой залгамжлагчийн нэрийг тодруулах зөвшилцөл ихээхэн хүндрэлтэй явагддаг тул энэ асуудлыг ТУЗ-ийн түвшинд хэлэлцэхийн өмнө гэр бүлийн хүрээнд шийдсэн байх ёстой. Дээрх асуудалд гэр бүлийн зөвлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой бөгөөд ингэхдээ залгамж халааг бэлтгэх төлөвлөгөөг сайтар боловсруулж, нийт хувьцаа эзэмшигчдийн эрхийг хүндэтгэсэн, гүйцэтгэх удирдлагад гарч болзошгүй аливаа өөрчлөлтийг сайтар тооцоолсон, ирээдүйтэй, хамгийн тохиромжтой залгамжлагчийг хамтын зарчмаар тодорхойлох шалгуурын дагуу тодруулсан, тэднийг компанийн удирдлагын хариуцлагыг бүрэн хүлээх түвшинд тодорхойлох шалгуурын дагуу тодруулсан, тэднийг компанийн удирдлагын хариуцлагыг бүрэн хүлээх түвшинд зохих ёстор бэлтгэсэн гэдгийг баталгаажуулсан байна.
Компанийн засаглал дахь оролцооны ялгаатай зарчимтай холбоотойгоор шилжилтийн энэ шатанд сонирхлын зөрчил үүсч эхэлдэг. Гүйцэтгэх удирдлагад ажилладаггүй хувьцаа эзэмшигчдийн хувьд энэ шатанд эзний үүргээ хүлээн зөвшөөрөх хүндхэн сорилттой тулгардаг. Гэр бүлийн зөвлөл нь гэр бүлийн гишүүн нийт хувьцаа эзэмшигчдэд ТУЗ-ийн гишүүдийг сонгоход үгээ хэлэх боломж олгох хэрэгтэй. Харин ТУЗ-ийн гишүүдийг сонгосны дараа гүйцэтгэх дээд удирдлагын гүйцэтгэж буй компанийн өдөр тутмын ажилд хяналт тавих, удирдажм чиглэл өгөх зэрэг өөрт ногдсон ажлаа хийх боломжийг ТУЗ-д олгох нь зүйтэй юм. Гэр бүлийн хувьцаа эзэмшигчид цаашид компанийн гүйцэтгэх удирдлагыг хариуцахаа больж байгааг гэр бүлийн компанийн засаглалын механизмын дагуу хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ тэднийг компанийн стратегийн үйл ажиллагааны талаар үгээ хэлэх боломжоор хангах ёстой.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |