Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.12 |
Даатгалын компанийн ТУЗ нь жилийн тайландаа оролцогч талууд, нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хийсэн санхүүгийн болон бизнесийн хэлцийн товч мэдээллийг мэдээлэх бичгэн бодлогий хэрэгжүүлсэн байх ёстой.
Манай улсын даатгалын компаниудын 64% нь нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийсэн санхүүгийн болон бизнесийн хэлцлийн мэдээллийг ТУЗ нь жилийн тайландаа тусгадаг.
Дотоод хяналт нь нийт ТУЗ батлахаас өмнө нэгдмэл сонирхолтой этгээд, холбогдох этгээдтэй хийсэн бүх хэлцлийг хянаж зөвшөөрөхийг тусгасан бичгэн бодлогыг хэрэгжүүлсэн байх.
ТУЗ нь ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ахлуулсан хараат бус дотоод хяналт шалгалтын нэгжийг байгуулсан байх. Нэгдмэл сонирхолтой этгээд болон холбогдох этгээдтэй хийх хэлцлийг аудитын хороогоор хянуулах нь сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бууруулна.
Дотоод хяналтын бүх гишүүд санхүү, нягтлан бодох бүртгэл эсвэл аудитын салбарт мэргэжлийн туршлагатй байх ёстой бөгөөд нэгээс доогүй гишүүн нь дээр дурдсан эсвэл ижил салбарын эрдмийн эсвэл мэргэжлийн гэрчилгээ эзэмшсэн байх ёстой. Өндөр бүтээмжтэй ажиллахын тул дотоод хяналтын гишүүд Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн шаардлагыг хангасэн мэдлэг, чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
Дотоод хяналт нь өнгөрсөн санхүүгийн жилд улиралд нэгээс доошгүй удаа хуралдсан байх. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа даатгалын компаниудын дотоод хяналт улиралд нэгээс доошгүй удаа хуралддаг сайн туршлагатай боловч нөгөө талаасаа энэхүү туршлагыг илүү нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.
Дотоод хяналт нь өнгөрсөн санхүүгийн жилд гүйцэтгэх удирдлагаас ангид, компанийн хөндлөнгийн аудитортой тайлангийн үр дүн, ололтын тухай нэг буюу түүнээс дээш удаа хэлэлцсэн байх. Хөндлөнгийн аудитортой хийх хуралд компанийн гүйцэтгэх дээд удирдлагыг оролцуулахгүй байх нь компанийн дотоод аудит, санхүүгийн хяналтын нээлттэй байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг.
Томилогдсон аудиторыг дөрвөн жилд нэгэс доошгүй удаа өөрчилж, томилогдсон аудиторыг 2 ба түүнээс дээш жил ажиллахыг шаардсан бодлого байх. Сонирхлын зөрчлөөс ангид байх, үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх, асуудалд бодитойгоор хандах боломжийг хөндлөнгийн аудиторт олгох үүднээс томилогдсон хөндлөнгийн аудиторыг ээлжлэн ажиллуулах бодлогыг баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Компанийн Засаглалын кодекст зөвлөмж болгодог.
Дотоод аудитын бүрэлдэхүүнд нэгээс доогүй гишүүн санхүү, нягтлан бодох бүртгэл эсвэл аудитын салбарт мэргэжлээрээ ажилласан эсвэл ижил салбарт эрдмийн эсвэл мэргэжлийн гэрчилгээг эзэмшдэг байх. Даатгалын компаниуд дотоод хяналтын ажилтны мэргэжшсэн байдалд анхаарч ажиллах хэрэгтэй.
Гадны аудитор томилгооны хугацаанд компанид зөвхөн аудитын үйлчилгээг үзүүлж, техник, захиргаа эсвэл ажил хэргийн зөвлөх үйлчилгээг эрхлэхийг хориглосон бичгэн бодлогыг ТУЗ хэрэгжүүлсэн байх ёстой. Компанид аудын шалгалт хийх, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх хөндлөнгийн аудиторын ажил нь зөвхөн компанийн хөндлөнгйн аудитын бодлогод заасан ажил, үйлилгээгээр хязгаарлагдах ёстой байдаг
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |