Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Санхүүгийн тайлан болон бусад мэдээллийн тайлангах МУ-ын хууль журмыг сахин биелүүлж байгаа эсэхэд ТУЗ хяналт тавих бодлого хэрэгжүүлэх ёстой.
МУ-ын хууль журмын дагуу компанийн санхүүгийн чадавхид нөлөөлж болзошгүй аливаа нөхцөл байдал, үйл явдлын шуурхай мэдээлэхийг шаардсан бодлогыг ТУЗ боловсруулан мөрдөх ёстой.
Байгууллаган нь оролцогч талуудад хүргүүлэх мэдээллийг цаг хугацаанд нь үр дүнтэй дамжуулах системтэй, хяналттай байх нь чухал.
Компанитай холбоотой мэдээ мэдээлэл, үйл ажиллагаагаа тайлагнадаг интернет веб хуудастай байх ба компанийн өмчлөл, ТУЗ-ийн гишүүд болон компанийн удирдлагууд тухайн компанийн хэдэн хувь эзэмшдэг тухай мэдээллийг ил тод байлгана.
Санхүүгийн байгууллага нь өөрийн вебсайттай болж, үйл ажиллагааны тухай мэдэлэл, баримт бичгийг веб хуудсанд байрлуулахыг Монгол Улсын хууль тогтоомжоор шаарддаг. Санхүүгийн зах зээлийн болон бусад мэдээллийг интернэтээр дамжуулж мэдээлэх нь оролцогч талуудад бага зардлаар мэдээлэл олж авах сонголтыг бий болгодог. Даатгалын байгууллагууд хууль тогтоомжий хэрэгжүүлэгч хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ мэдээ мэдээлэл хүргэх, үйл ажиллагаагаа тайлагнах, интернет веб хуудас ажиллуулах нь компанийн засаглалын мэдээллийн ил тод, нээлттэй байдлын зарчмыг сайн хэрэгжүүлсний үр дүн юм.
Хувьцаа эзэмшигчид хувьцааны хяналтын багцын эзэмшлийн бүтцийн тухай мэдэх ёстой. Компанийн эзэмшлийн бүтэц, тэдгээрт хамаарах эрх бусад эздийн эрхээс ямар ялгаатай болох тухай мэдээлэл авах нь хөрөнгө оруулагчдын үндсэн эрхүүдийн нэг юм.
Тайланд санхүүгийн гүйцэтгэл, эрсдлийн хүчин зүйлс, ТУЗ-ийн гишүүдийн цалин хөлсний бодлого, ТУЗ-ийн хурлын ирцийн бүртгэл зэрэг мэдээллийг ил тод, ойлгомжтой тайлагнасан байна.
Захирлууд тухайн компанитай холбоотой арилжаа хийвэл энэ мэдээллийг тайлагнахыг шаардах эрхтэй. Захирал тухайн байгууллагатай холбоотой арилжаа хийсэн тохиолдолд арилжааны тухай байгууллагад мэдээлж тайлагнадаг байх ёстой.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |