Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Компанийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг ТУЗ боловсруулан хэрэгжүүлэх түгээх нь онцгой ач холбогдолтой.
Ёс зүйн дүрэм
Энэхүү дүрэм нь эсрдлийг удирдах чухал хэсэг учраас ажилтнууд, оролцогч талуудтай харилцан зөвлөлдсөний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн зөрчлийн тухай мэдэгдэж байгаа этгээдийг хамгаалах механизмыг бий болгох нь чухал.
Ажлын гүйцэтгэлийн дүнг цалинта холбон, урамшууллын төлөвлөгөөг нэвтрүүлэх нь зүйтэй. Компани ажилтнуудтайгаа хамтран ажиллаж, тэдний санал бодлыг удирдлагын үйл ажиллагаанд тусгадаг байх нь даатгалын үйлчилгээг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нэг хүчин зүйл болно.
Ажилтнуудын эрхийг хүндэтгэх нь компанийн амжилтын үндэс. Тиймээс шударга хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулж мөрдөх хэрэгтэй.
Хувь нийлүүлэгчдийн бодлого
ЭЗХХАБ, компанийн хувь нийлүүлэгчид болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй хийсэн бүх материаллаг санхүгийн болон бизнесийн хэлцлүүдийг ил тод байлгаж, тайлагнахыг зөвлөдөг. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд “Компанийн хувьцааг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч нь өөрийн эзэмшлийн үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс, эсвэл компанийн хувьцааны тав буюу түүнээс дээш багц болон хяналтын багцыг хамтран эзэмших болсноос хойш ажлын гурван өдрийн дотор компаниуд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Оролцогч талуудын холбоотой компанитай хийсэн санхүү, бизнесийн хэлцлийг бүртгэх бие даасан аргачлал нь тайлангийн чанарыг дээшлүүлэн, бодлого хэрэгжүүлэлтийн чанарыг үнэлэхэд ач холбогдолтой.
Хувь нийлүүлэгчид ТУЗ-ийн ажлыг үр дүнтэй байлгахын тулд мэргэжлийн зөвлөх ажиллуулах тухай компанийн дотоод журамд тусгаж болно. Энэ нь компанийн засаглалыг хөгжүүлэхэд чухал дэм үзүүлнэ.
Хувь нийлүүлэгчдийн эрх
Кумулятив санал хураалт нь жижиг хувь нийлүүлэгчдийн эрхийг хамгаалах шилдэг арга юм. Кумулятив санал хураалтын тогтолцоог хувьцаа эзэмшигч бүр эзэмшсэн хувьцааны тоонд үржүүлсэн дүнтэй тэнцэхүйц, саналын тоотой байна. Хувь нийлүүлэгч саналаа хүссэн нэг нэр дэвшигчид, эсвэл хэд хэдн нэр дэвшигчид тэнцүү хувиар өгч болно.
Кумулятив санал хураалтын үр дүн нь жижиг хувь нийлүүлэгч саналаа өгснөөр олонхи нэр дэвшигчид санал өгөөгүй ч, нэгээс доогүй ТУЗ-ийн гишүүнийг сонгох бололцоог олгодог давуу талтай. Иймд компанийн засаглалын хөгжүүлэхийг зорьж буй даатгалын компаниуд энэ аргыг нэвтрүүлэх нь чухал.
Хувь нийлүүлэгчдийн хурлын товыг хөтөлбөр, хэлэлцэх асуудлын товч мэдээлэл, тайлангуудын хамт бичгээр урьдчилан мэдэгдэж байх нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын ирц, чанарт эерэг нөлөөтэй.
Худалдан авах давуу эрх нь хувьцааг хаалттай журмаар худалдах тохиолдолд өмнөх хувь нийлүүлэгчдэд хувь тэнцүүлсэн оролцоо эдлэх боломж олгохоор зохицуулагдсан байдаг
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |