ТУЗ-ын бүтэц зохион байгуулалт

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

ТУЗ-ийн хэмжээ хэт бага эсвэл хэт их байх нь бүтээмжийг бууруулах учраас тэнцвэрт байдлыг хангах нь чухал.

Гишүүдийн тоо хэт бага байх нь хүлээсэн үүрэг хариуцлагаа үр ашигтай биелүүлэх боломжийг бууруулан, хангалттай хараат бус гишүүдтэй байх боломжийг багасгадаг. Хэт олон гишүүдтэй байх нь ТУЗ-ийн бүтцийн шатлалыг ихэсгэж, ажлын бүтээмжийг бууруулж зардлыг өсгөдөг. Даатгалын компаниудын 93% нь 5-9 ТУЗ-ийн гишүүдтэй байгаа нь зохистой түвшинд байна.

ТУЗ-ын гишүүдийг хараат бус гишүүдээр бүрдүүлснээр сонирхлын зөрчлөөс сэргийлэх боломжтой. Хувь хүнийг ТУЗ-д сонгон ажиллуулдаг олон улсын туршлага байдаг. Эдгээр хүмүүсийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх байдал ажиглагддаг бөгөөд сайн ажиллаж байгаа ТУЗ ихэвчлэн дахин сонгогдож ажилладаг. ТУЗ-ын хариуцлагыг өндөрсгөх, шийдвэр гаргалтыг сайжруулах, бүтээмж өндөртэй ТУЗ-ийг бий болгох үүднээс ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлын албан тушаалуудыг нэг хүн эрхлэхийг хориглогсон туршлага байдаг.

Олон улсын тэргүүн туршлагууд нь ТУЗ-ийн гишүүн өөр бусад ТУЗ-ийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэхийг хязгаарлаж байдаг.

Тэргүүн туршлагад үндэслэн  гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг боловсруулан жил бүр дүгнэж байхыг OECD/ЭЗХАХБ байгууллагаас зөвлөдөг. Уг үнэлгээ нь ТУЗ-ийн гүйцэтгэл болон гишүүн тус бүрийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэмжих аргачлал юм. Компанийн гүйцэтгэлийн үнэлгээний систем нь ТУЗ-ын цалин хөлс, сургалтын хэрэгцээ шаардлага дүрэм журмын шинэчлэл, хязгаарлалын хэрэгцээ шаардлагыг танин мэдэхэд чухал үүрэгтэй. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн