Хадгаламж зээлийн хоршоодын засаглал

Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл

Нийтлэгдсэн : 2014.11.11

2013 оны 2 дугаар сарын 6-ны байдлаар Монгол улсад нийт 145 Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрээс 22 ХЗХ, 24 оролцогч буюу нийт ХЗХ-дын 15.1 хувийг судалгаанд хамруулсан.

Судалгааны үр дүнг дахин баталгаажуулах зорилгоор гүйцэтгэсэн нэмэлт судалгаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ХЗХ-дын 31.7% буюу Улаанбаатар хотын 24 ХЗХ хамрагдсан.

Судалгаа нь ХЗХ-дын засаглалын байдалд ХЗХ тус бүрээр зэрэглэл тогтоож үнэлсэн.

ХЗХ нь бусад санхүүгийн байгууллагаас ялгагдах онцлогтой, үйл ажиллагаа нь Монгол улсын ХЗХ-ны тухай хуулиар зохицуулагддаг учир засаглалын үнэлгээний 5 шатлалд ХЗХ-ны салбар болон хууль эрх зүйн хүрээнд хэрэглэдэг нэр томъёог ашигласан.

Хадгаламж зээлийн хоршооны хувь нийлүүлсэн гишүүдийн эрх

Энэ судалгаа нь ХЗХ-ны засаглалын өнөөг түвшинг тодорхойлохоор хийгдэж байгаа бөгөөд цаашид ХЗХ-дын засаглалын түвшинг тогтооход суурь судалгаа болж ашиглагдах болно. Судалгааг ХЗХ-ны засаглалын үндсэн зарчмууд болох дараах 5 бүлэг үзүүлэлтээр үнэлсэн. Үүнд:

ХЗХ-ны Хувь нийлүүлсэн гишүүдийн эрх

ХЗХ-ны Үндсэн үйл ажиллагаа буюу гишүүдэд хүргэх эрх тэгш үйлчилгээ

ХЗХ-ны Хамтын ажиллагаа буюу Оролцогч талуудын эрх

ХЗХ-ны мэдээллийн нээлттэй, ил тод байдал, тайлагнал

ХЗХ-ны Удирдлагын хариуцлага зэрэг бүлгийн хүрээнд нийт 100 асуултаар судалгаа авсан.

Монгол Улсын ХЗХ-ны засаглалын өнөөгийн түвшинг тодорхойлохдоо засаглалын хэмжих олон улсын аргачлалыг ашигласан. Асуултын агуулга, үнэлгээ нь Компанийн Засаглалтай адил боловч, асуулгын утга болон нэр томьёог ХЗХ-ны хууль эрх зүйн орчинд нийцүүлэн өөрчилсөн.

Судалгааны үндсэн бүлгийн 5 ангилалд өгөгдсөн нийт 100 асуулгын үнэлгээний хуваарилалтыг хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлага болон ХЗХ-ны хууль эрх зүйн орчны нөхцөл байдалтай уялдуулан Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Вьетнам улсад хийсэн судалгаанд үндэслэж, гүйцэтгэсэн.

ХНГЭ буюу хувь нийлүүлсэн гишүүдийн эрх нь бусад үзүүлэлттэй харьцуулахад дээд, дундаж, доод үзүүлэлтээр жигд өндөр үзүүлэлттэй гарсан нь манай улс ХЗХ-ны тухай бие даасан хуультай, төрийн хяналт зохицуулалттай болсонтой холбоотой. ХЗХ-ны хамтын ажиллагаа болон удирдлагын хариуцлагын үзүүлэлтийн доод түвшин нь бусад үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй доогуур байгаа нь ХЗХ-ны удирдлагын үйл ажиллагаа болон дээвэр байгууллага, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн

Э. Төгсжаргал -ийн

А. Баасандагва -ийн

Г. Хонгор -ийн