Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
ББСБ-ын ТУЗ-ийн үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилгоор ББСБ-ын үйл ажиллагааны тухай хууль, Монгол улсын компанийн засаглалын Кодекс, Баселийн зарчмуудыг үндэслэн 15 асуулт бэлтгэж засаглалын түвшинг тодорхойлсон.
ББСБ-уудын ерөнхий түвшинтэй харьцуулахад засаглалын дээд үнэлгээ бага боловч доод үнэлгээ өндөр байна. ТУЗ цөөн гишүүнтэй байгаа нь ТУЗ болон оролцогч байгууллагуудын асуудал орхигддог болох нь харагдаж байна. Харин ТУЗ цөөн бүрэлдэхүүнтэй байх нь хувьцаа эзэмшигчдийн эрх, эрх тэгш харилцаа, санхүүгийн ил тод байдал үр дүнтэй ажилладаг нь харагдаж байна.
3 хүртэл ТУЗ-ийн гишүүнтэй ББСБ-уудын засаглалын 5үндсэн үзүүлэлтүүдээс бага үнэлгээтэй гарсан нь ТУЗ-ийн гишүүдийн тоо нь компанийн засаглалын түвшинтэй шууд хамааралтай байх боломжтой. ТУЗ-ийн бүрэлдэхүүн 3-аас дээш гишүүнтэй ББСБ-уудын хувьд засаглалын үнэлгээ 100%-иас 65%-д хүрсэн. 3 хүртэл ТУЗ-ийн гишүүнтэй ББСБ-уудтай харьцуулахад оролцогч байгууллагуудын эрхээс бусад үзүүлэлтээр өндөр байна.
3 хүртэл ТУЗ-ийн гишүүнтэй ББСБ-уудын хувьд дэд түвшний үнэлгээ адил байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх, эрх тэгш харилцаа, санхүүгийн ил тод байдал зэргийн үнэлгээ дээд, дундаж, доод үнэлгээтэй адил байна.
3-аас дээш тооны ТУЗ-ийн гишүүнтэй ББСБ-ууд нь засаглалын 5 үзүүлэлтээр дээд үнэлгээгээр жигд бөгөөд 3 хүртэл гишүүнтэй ББСБ-уудтай харьцуулахад өндөр, дундаж үнэлгээгээр харьцуулахад ойролцоо байна. Засаглал сайн байх нь ТУЗ-ын бүрэлдэхүүн түүнд байх хараат бус гишүүдийн тооноос ихээхэн хамаарна. 3 гишүүнтэй ТУЗ-д хараат бус гишүүний орон тоо хязгаарлагдмал байх тул 3-аас дээш гишүүнтэй ББСБ-ын хувьд засаглалын үнэлгээ өндөр байх төдийгүй хараат бус гишүүн ажиллах боломжтой.
ТУЗ нь гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд байнгын зохистой хяналтыг тавьж, хувьцаа эзэмшигчдийн өмнө үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн тайлагнадаг. ТУЗ-ийн гол үүрэн болох байгууллагын нийт зардлыг багасгаж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө, орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд компанийн удирдлагад хяналт тавихад үүргээ хэрэгжүүлэгхэд тус болно. ТУЗ нь өөрийн онцгой эрхийн дагуу гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулдаг бөгөөд энэ нь тухайн компанийн ирэдүйн амжилтанд чухал нөлөө үзүүлэх хариуцлагатай шийдвэр байдаг.
ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд төлөвлөгөөт зорилтуудыг гүйцэтгэлийн үр ашгийг хэмжих, гүйцэтгэл үнэлгээний системийг боловсруулж ашиглах шаардлагатай.
Компанийн сайн засаглал нь оновчтой бүтэц бүхий ТУЗ-тэй байхаас эхэлдэг. Хувьцаа эзэмшигчид нь оруулсан хөрөнгөө зөв зохистой удирдан зарцуулж, арвижуулах зорилгоор итгэмжлэгдсэн ТУЗ-ийг томилдог. ТУЗ-тэй хангалтгүй гэрээ байгуулах нь компанид хохиролтой. Учир нь ТУЗ компанийн үйл ажиллагааг стратеги удирдлагаар бүрэн хангадаг.
ТУЗ-ийн хараат бус гишүүд нь засаглалын бүтээлч, үр дүнтэй чухал бүрэлдэхүүн хэсэгт тоцогддог. Хэдийгээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зөвхөн хувьцаат компани ТУЗ-дөө хараат бус гишүүнтэй байхыг шаарддаг боловч ХХК-ийн хувьд ч ТУЗ-дөө хараат бус гишүүнтэй байх нь ач холбогдолтой.
ТУЗ-ийн бүтээлч байдал, үр ашигтай ажиллах орчныг бүрдүүлэхэд ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлын үүрэг хариуцлагыг зааглах асуудал туйлын чухал гишүүд сонгодог. ТУЗ-ын дарга нь ТУЗ-ийн хурлын хэлэлцэх асуудал, ТУЗ-ийн хурлын хэлэлцэх асуудал, ТУЗ-ийн хурлын хэлэлцэх асуудал, ТУЗ-ийн гишүүд сонгодог. ТУЗ-ийн хурлын хэлэлцэх асуудал, ТУЗ-ийн ажлын өнгө төрх, гүйцэтгэх удирдлагыг солих гэх мэт асуудлыг тодорхойлоход ихээхэн эрх мэдэлтэй боловч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхитэй үүрэг гүйцэтэх үүрэггүй. ТУЗ-ийн дарга бизнесийн тогтсон үйл ажиллагаанд хэт оролцох нь түүнийг өөрт ноогдсон үүрэг хариуцлагаа биелүүлэхээс хөндийрүүлж улмаар ТУЗ бүхэлдээ үр бүтээлгүй ажиллахад хүргэж болзошгүй.
Хяналтын зөвлөл болон захирлуудын зөвлөлийн хувьд Компанийн засаглалын ажилтан нь захирлуудыг сонгох үед зохих журмыг мөрдүүлэх, тэдгээрт үүрэг ажлаа гүйцэтгэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх, сургалтын болон боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлох зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
ТУЗ-ийн гишүүний цалин хөлс, урамшууллын тогтолцоо нь компанийн засаглалын хувьд чухал үзүүлэлт юм. Ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан цалин хөлсийг ТУЗ-ийн гишүүний хараат бус бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж үздэг тул үүнд ихээхэн анхаарал хандуулах нь чухал.
ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хараат бус гишүн оруулахгүй байх шалтгаан нь хэт жижиг, эзний шинжтэй буюу хөрөнгө оруулалтын хэлбэр хэмжээ, давхар тайлан гаргах, дотоод мэдээллээ нуух, хараат бус гишүүний үр дүнг мэдэхгүй зэргээс шалтгаалдаг.
Хөрөнгө оруулагч ТУЗ-д багтаж, хараат бус гишүүн оруулаагүй тохиолдолд ашиг сонирхлын зөрчлөөр ажилчдад хандсан сургалт, урамшууллын ажил хийгдэхгүй, компанийн нийгмийн хариуцлага хэрэгжихгүй байх шалтгаан болсоор байна. Хараат бус гишүүн сонгогдсон ч үүргээ хангалтгүй биелүүлж байна. ТУЗ-ийн дарга гүйцэтгэх удирдлага болох тохиолдолд байдгаас ашиг өндөр байлгахын тулд ажиллагчдыг сургадаггүй, цалин нэмэгдүүлэхгүй гэх мэт буруу хандлагууд элбэг байна.
ТУЗ-д дан эзэд орсноор ББСБ-ын чиглэлээр мэргэшсэн хү сонгогдохгүй байх тохиолдол их байгааг шийдвэрлэхийн тулд хөндлөнгийн ББСБ-ын гишүүний шалгуурыг боловсруулах шаардлагай.
Эрсдлийн удирдлага эхлэл төдий байна. Зарим компанид гүйцэтгэх удирдлагаас шууд хэрэгжүүлж байна. Эрсдлийг үнэлэх дотоод журам боловсруулах шатандаа байна. Эрсдлийн удирдлагатай зэрэгцэн хөрөнгийн үнэлгээ хийх, үнэлгээний аргачлал боловсруулах шаардлагатай ч нэгдсэн стандарт бий болоогүй байна. Эрсдлийг хянах аргачлалын эхэнд зээлийн багцыг боловсруулж, эдийн засгийн сектороор ангилах, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хугацаа хэтрэлт зэргээр ангилахаар боловсруулж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |