Эх сурвалж : Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл Нийтлэгдсэн : 2014.11.11 |
Компанийн засаглалын хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ББСБ-ын хүрээнд авч судлахад дараах үр дүн гарлаа.
Үүнд:
Хөндлөнгийн аудитын бодлого /сонирхлын зөрчил/
Сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүднээс аудитын үйлчилгээнэс гадна бусад техник, удирдлага болон зөвлөхийн үйлчилгэг аудитын компаниас авахыг хориглосон бодлогыг компани хэрэгжүүлдэг эсэх гэсэн асуултанд 40% нь тийм гэсэн үнэлгээг өгсөн нь харилцагчид санхүүгийн тайланд аудит хийсэн байдалд анхаарал хандуулж үүнд итгэл үнэмшилтэй хандахгүй байгаагаас шалтгаалж байж болох юм. Албан ёсны журам байдаггүй ч дотоод аудитын тогтолцоог бүрдүүлж эхэлсэн.
Компанийн санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын компаниар шалгуулдаг эсэх гэсэн асуултанд 100% тийм гэсэн үнэлгээг өгсөн боловч энэ нь зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх төдий байгаа учир харилцагчид аудитлагдсан санхүүгийн тайланд өгөх итгэл үнэмшилгүй байж болох юм. Эцсийн зорилго нь олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг эрэлхийлэхэд оршино. Монгол улсын хувьцаат компаниудын үйл ажиллагаас харахад бодит мэдээлэл дутагдалтай байгаа нь үл ойлголцол, компанийн хэмжээний зөрчил үүсэх шалтгаан болдог. Хувьцаа эзэмшигчид хэнд хандаж мэдээлэл авахаа мэддэггүй бөгөөд компанийн ажилтнууд нь тухайн мэдээллийг зохих ёсоор цаг хугацаанд нь бэлтгэл цаг зав, хүчин чадал хангалтгүй байдаг.
Компанийн засаглалын ажилтны орон тоог бий болгосноор дээр дурьдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох ба үүний тулд мэдээллийн сан бий болгож компанийн тухай шаардлагатай бүх мэдээллийг байршуулах нь чухал. Эдгээр мэдээлэлд санхүүгийн гүйцэтгэл, эрсдэлийн хүчин зүйл, актив пассивын удирдлага, үйл ажиллагааны тайлан, нийгмийн хариуцлагын тайлан багтана. Хамгийн чухал мэдээлэл болох эрсдлийн хүчин зүйлд зээлийн багцийн мэдээллийг бизнес, эдийн засгийн салбараар, дундаж хүүгээр, хугацаа хэтрэлт, хугацааны хэмжээг оруулдаг.
Компанийн цахим хуудаст компанийн засаглалтай холбоотой мэдээллийг шинэчлэн засварлах ажлыг хариуцах эзэнтэй болгох нь чухал. Цахим хуудас нь хувьцаа эзэмшигчдэд, хөрөнгө оруулагчдад компанийн бүтцийн тухай мэдээлэл авах боломжгүй буюу зөвхөн компанитай холбоотой мэдээллийг агуулдаг. Цахим хуудас нь байгууллагуудын бүтцийг агуулсан компанийн зорилт, бизнес стратеги,жил тутмын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангуудын мэдээллийг агуулдаг. Цахим хуудсыг хөгжүүлэх зорилгоор мэдээллийн технологийн мэргэжилтний орон тоог бий болгосон. Цахим хуудас байсан ч хариуцах эзэнгүй байгаа нь идэвхигүй, шинэчлэл байхгүй зэрэг сул талыг үүсгэсэн.
ББСБ-уудын тоо нэмэгдсэн нь зах зээл байгааг харуулж байна. Банкны хүрч чадахгүй байгаа жижиг хэсгүүдэд хурдан шуурхай хүрч үйлчилдэг давуу талаа ашиглаж байж сууриа бэхжүүлсээр байгаа боловч хөрөнгө оруулалт дутагдалтай хэвээр байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |